Д.Отгонжаргал “Галданбошигт”-той өнгөрүүлсэн шөнөө ”гайхуулав”

2012/08/15
Share |
Хүмүүс:
Д.Отгонжаргал “Галданбошигт”-той өнгөрүүлсэн шөнөө ”гайхуулав”

Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группын гишүүн Д.Отгонжаргал “Ану хатан” түүхэн сэдэвт киноны гол дүрд тоглосон билээ. Гэтэл саяхан дуучин бүсгүй маань тоглосон киноныхоо тухай яриа дэлгэхдээ “Би Ану хатны 18-45 насны дүрд тоглосон. Галдан бошигтын эхнэр болоод ирж байгаагаас өгсүүлээд нөхрийнхөө амийг авраад үхэж буй хэсгийн зураг авалтууд ч энд бий. Гэхдээ хамгийн гоё нь Галдан бошигт бид хоёрын анхны шөнө байлаа. Хэзээ ч мартагдашгүй, бас хэдийд ч мэдрээгүй тийм л романтик шөнө” хэмээжээ.

 

Энэхүү яриаг сонссон хүмүүс “Д.Отгонжаргал ч “Галданбошигт”-тойгоо “жиг” ургуулаад амжсан бололтой дог хэмээн хөөрөлдөх аж.Ямартаа ч, Зуун зууны турш исгэрэн үлээсэн, Монгол нутгийн хөх салхинд харийн дайсантай амь үл хайрлан тулалдахын билгэдэл арван хоёр салаа эвэрт бугын баг мориндоо зүүн манжийн цэрэгтэй байлдаж яваад энд насан эцэслэсэн Ану хатны домгийг хүүрнэх энэхүү кино тун сонирхолтой бололтой.

 

Б.Дэжид

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.