Хүмүүс: Төгсцогт | Уранчимэг Мөнх-эрдэнэ | |
Зуны олимпийн XXX наадам Их Британийн нийслэл Лондон хотноо болж манай улсын баг тамирчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн өндөр амжилт гаргаад байна. Лондоны рингэнд олон орны боксчидтой хүч сорьсон манай дөрвөн ширэн бээлийтнээс МУГТ Н.Төгсцогт мөнгө, МУГТ У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болж төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт мандуулсан билээ. Алдар цуугаа олимпийн рингэнд мандуулсан боксчид маань өнөө өглөө эх орондоо хөл тавьсан юм.
Олимпийн мөнгөн медальт тамирчнаа Монголын Боксын Холбоо "Hummer" жееп машинаар хөлөглөн Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Спортын төв ордонд хэвлэлийн бага хурал хийсэн юм.