А.Чингүүн сайн ААВ уу ?

2012/08/15
Share |
Хүмүүс: А Чингүүн | 
А.Чингүүн сайн ААВ уу ?

Олны танил хосуудад зүй ёсоор багтдаг байсан загвар өмсөгч А.Чингүүн, мисс Ч.Содтуяа нарын амьдрал сайнаар биш саараар дууссан. Тэд 2008 оны гэр бүл болж байсан боловч жил гаруйхны дараа амьдралдаа цэг тавьснаар хөөрхөн охиноо өнчрүүлсэн билээ. Ч.Содтуяа "Өөр бүсгүйд харц унагаан одсон ч бяцхан охиноо гэх сэтгэл гаргаж эргэж тойрох тэнхээгүй экс нөхөртөө ихэд гомдож явдаг"аа хэвлэлийнхнээс нуудаггүй. 

 

Харин А.Чингүүний хувьд нэгэн сонинлд өгсөн ярилцлагандаа "Содоотой эргэж нийлэх нь битгий хэл ойрын таван жил эхнэр авах бодол ч алга" хэмээж байсан ч мисс бүсгүйтэй амьдарч байх хугацаандаа "Их засаг" их сургуулийн захирал Ням-Осорын охин Н.Ундралтай хайр сэтгэлийн холбоотой болсон нь нэгэнт илэрсэн учир салсан даруйдаа л шинэхэн амрагтайгаа нэг нэрт орсон. 

 

Тэрээр энэ тухай олонд сенсаацилж, жинхэнэ хайртайгаа учирлаа хэмээн зураг хөргийг нь бие дээрээ шивүүлэн байж хөрөнгөтэй айлд хүргэн орсон. Хэн нь хэнийхээ жинхэнэ хайр байсныг цаг хугацаа л харуулах биз. Харин ам ажил хоёр нь байнга зөрж байдаг түүнийг ойр дотных нь хүмүүс ойлгоход бэрх хүн хэмээн дүгнэдэг юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.