С.Оюун гишүүний нөхөр шүүхэд дуудагдаж, “Зориг” сангийнхаа байрыг зарсан уу

2012/08/15
Share |
Хүмүүс: Санжаасүрэн Оюун | 
С.Оюун гишүүний нөхөр шүүхэд дуудагдаж, “Зориг” сангийнхаа байрыг зарсан уу

1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийн амь насыг балмадаар хөнөөсөн хэрэг гарч, Монголын нийгмийн цочролд оруулж байв. С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун ахынхаа журмын нөхөдтэй хамт Иргэний зориг нам байгуулж, улмаар 2000 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин, сонгогдож байлаа. Түүнээс хойш гурван удаагийн сонгуулиар УИХ-д сонгогдоод байгаа.Анх С.Оюуныг С.Зориг агсны дүү гэдгээр нь төрийн түшээгээр сонгож байсан монголчууд одоо ч энэ “хаяг”-аар хардаг нь нууц биш. Түүнчлэн С.Зориг агсны дурсгалд зориулан, С.Оюун нарын байгуулсан “Зориг сан”-д Сүхбаатарын талбайн замын урд байрлах байшинг төрөөс үнэ төлбөргүй олгож байв.

 

Арав гаруй жил С.Зоригоор овоглогдон, хотын төвд сүндэрлэсэн уг байшин өөр хүний өмчид шилжиж буй хачирхалтай мэдээ сонсогдох болов. Тодруулбал, С.Оюун уг сангийн  байрыг бусдад таван сая доллараар зарсан гэх мэдээлэл дээдсийн хүрээнхний дунд хүчтэй яригдаж байна. Шалтгаан нь түүний нөхөртэй холбоотой юм байх. С.Оюуны нөхөр Ц.Энхбаяр лицензний наймаагаар гаршсан нэгэн хэмээн бичиж, ярьдаг. Ц.Энхбаяр өдгөө япончуудаас 2.5 сая доллар  “туучихсан” хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Энэ их хэмжээний мөнгийг төлөхөөр “Зориг сан”-гийн байрыг худалдсан гэх.Уг нь тэр байшинг төр С.Оюунд биш, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Ардчиллын алтан хараацай С.Зоригийн дурсгал, хүндэтгэлд зориулж санд нь өгсөн байдаг. Өгөхдөө,хэн нэгний өмчлөлд бус С.Зоригийн нэрэмжит сангийн үйл ажиллагааг энэ байшинд явуулж, ард түмэн түүнийг үргэлж дурсаж байхыг бодолцсон гэдэг.С.Оюун өнгөрсөн сонгуулиар намынхаа жагсаалтын эхэнд бичигдэж УИХ-д суусан. Чухамдаа ИЗ-НН-ын авсан санал нь эрх баригчид зарим нам, эвслийг хүчтэй болгохгүйн тулд хороон жижиг намуудад тараасны үр дүн хэмээн учир мэдэх хүмүүс хэлж буй.

 

Тэр одоо сайд болохоор АН-тай ярилцаж байгаа аж. ИЗ-НН бол “Зориг сан”-гийн байшинтай адил дан ганц С.Оюун гэдэг хүний өмчлөлийнх бус. Сангийн байрыг худалдсан тэрээр намдаа “хуваарилагдсан” УИХ-ын гишүүний суудал, дээрээс нь сайд болчих санаатай яваа тэрээр олны хайрыг зөв дааж амьдрахаа мартсан бололтой. Хэрвээ С.Оюун болон түүний  нөхөртэй холбогдсон дээрх асуудлууд үнэн бол хууль  зөрчсөн, залилан хамтран хийсэн Төрийн түшээ төрд байх хэрэгтэй юу  гэдэг асуудал сөхөгдөнө. Учир нь энэ долоо хоногт монголчууд шинэ Засгийн газраа эмхлэн байгуулахаар зэхэж байна. Энэ Засгийн газарт 2012 оны УИХ-ын сонгуулиар хоёр суудал авсан ИЗНН  Байгаль орчин аялал жуучлалын яамыг авч сайдаар нь С.Оюун гишүүн томилогдох талаар саарал ордноор шуугиж байна. Өөрийн болон гэр бүлийн хүнтэй нь холбоотой таагүй мэдээлэл чих дэлсэж байгаа энэ үед Төрийн сайдаар томилох нь хэр зохимжтой вэ гэдгийг шинэ Ерөнхий  сайдын болгоох асуудлын нэг болоод байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
emmdfeod IH2w9mobmymhrcnbtz, [url=http://hsgvppmdxdrh.com/] hsgvppmdxdrh[/url], [link=http://qtaapfffboas.com/ ]qtaapfffboas[/link], http://nhbqnirbjqrk.com/
IP:46.161.41.199  2015-08-07 09:49:49
iidctdam 61CipSemtymazoqkfe, [url=http://dvrjsrlfrmyf.com/] dvrjsrlfrmyf[/url], [link=http://keetcwwhcwco.com/ ]keetcwwhcwco[/link], http://ypcwcuwosfrf.com/
IP:5.101.0.130  2017-01-25 23:29:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.