Мэнгээ авахуулсан Д.Ариунцэцэг зургаа өндөр үнээр худалджээ

2012/08/16
Share |
Хүмүүс: Д Ариунцэцэг | 
Мэнгээ авахуулсан Д.Ариунцэцэг зургаа өндөр үнээр худалджээ

"Ард түмний мисс" гэгддэг Д.Ариунцэцэг Сингапурт хэсэг хугацаанд амьдарч байгаад эх орондоо ирсэн. Алтны магнат Ц.Мянганбаяртай дэр нэгтгэж, Хайрмаа гэх хөөрхөн охинтой болсон фото модель бүсгүй онгоцны үйлчлэгчийн мэргэжлээр сурсан ч бизнес хөөхөөр шийдэж.Тиймдээ ч өөрийн гэх багахан бизнесийг эхлүүлж, найз нөхдийнхөө туслалцааг авч эхэлсэн гэнэ.

 

Мөн олонд "танигдсан" мэнгээ авахуулж, огт өөр дүр төрхтэйгээр гарч ирсэн бөгөөд нэгэн томоохон компанийн сурталчилгаанд зориулж зургаа авахуулж буй юм байна. Энэхүү ажлынхаа гэрээг хэдэн саяар тоологдох мөнгөөр байгуулсан төдийгүй цаашид ч фото чиглэлээр хүчээ сорих бодолтой яваа аж.Харин хийсэн ажил, гаргасан амжилтаараа бус алтны магнатаар “овоглосон” Д.Ариунцэцэг өөрийг нь жүжигчин Д.Гэрэлцэцэгтэй харьцуулах буюу түүнтэй төстэй гэж ярихад тун дургүй гэсэн шүү.

 

Р.Есүй шууд.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.