Шударга сонгуулийг одооноос ”дархлаажуулъя”

2012/08/17
Share |
Хүмүүс:
Шударга сонгуулийг одооноос ”дархлаажуулъя”

Энэ удаагийн сонгууль нэр дэвшигч болон сонгогчдын хувьд шинэ технологи, шинэлэг бүхнээр арвин байлаа. Сонгуулийн шинэ хуультай болохдоо холимог тогтолцоогоор сонгууль явуулсан. Үүнийг Ардын нам, Ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, бие даагч гишүүн санал нэгтэйгээр дэмжсэний үр дүнд тойргоос, намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүд өнөөдөр парламентад байраа эзэлжээ. Тэд хувийн эрх ашгийнхаа төлөө бус ард түмэн, улс орны хөгжлийг нэн тэргүүнд тавихаа тангарагласан. Энэхүү тангарагатай үнэнч байж ажиллах нь эрхэм үүрэг нь байх учиртай. Парламентад хоёр гишүүний орон зай хоосон байна.

 

Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй учир энэ шүү дээ. Улс орны ажлыг шуурхай явуулахын тулд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг оруулж ирэн намын бүлгүүд саналаа хэлж байна. Тэгтэл энэ бүх үйл ажиллагаанд өвөрхангайчуудыг төлөөлөн үг хэлэх хоёр гишүүн алга. Ардын намаас сонгогдсон Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн. Ийм байхад одоог хүртэл хариуцлага хүлээлгэхгүй юм.  Сонгууль болсны маргааш хууль зөрчсөн, иргэдэд мөнгө тараасан, будилаантай, луйвартай боллоо гэх гомдлын үгс Сонгуулийн ерөнхий хороо руу чиглэдэг байв. Гэхдээ тэднийг гомдлыг хүлээн авч, хариуцлага хүлээлгэж чаддаг гэж итгэлтэйгээр хэлж чадахгүй нь. Яагаад гэвэл сонгууль будилаантуулсан, мөнгө тараасан хүмүүст хариуцлагыг нь ингэж хүлээлгэлээ гэж дуулдаагүйд байгаа юм. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийг шинэчилснээр ард түмний сонголтыг мөнгөөр авахыг, сонгуулийг будилаантуулж, луйвардахыг оролдсон хүмүүст эрүүгийн хариуцлага ногдуулахаар болсон. Энэ бол өмнө нь байгаагүй томоохон шинэчлэлт болж чадсан юм.

 

Сонгуулийн тухай хуулийн хариуцлагатай холбоотой заалтыг хатуу болгосны үндсэн дээр сонгууль шударга болно. Цаашлаад төрийг ард түмний сонгосон хүн л удирдах, залах нөхцөлийг бүрдүүлэх юм. Тиймээс Сонгуулийн шинэ хуультай болсон энэ цаг мөчид сонгуулийг шударга явуулахад анхаарахгүй юм болбол үр дүн гэдгийг хэн ч мэдрэхгүй өнгөрнө шүү. Хэрэв хүн бүр Өвөрхангайн тойргийн Ардын намын хоёр нэр дэвшигч шиг шүүхийн шийдвэр гарчихаад байхад хуулийг уландаа гишгэн парламентад орохыг хүсвэл хуулиа шинэчлэх хэрэг байсан юм уу. Ер нь луйврын замаар төрийн эрхийг аваад л байвал сонгууль явуулах ч шаардлага гарахгүй биз. Хийе, бүтээе хэмээн зориглосон бол хуулиа зөрчсөн нэр дэвшигчидтэй хариуцлага тооцож, дараагийнх нь хүнийг томилох хэрэгтэй. Увс аймагт Ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар иргэдэд мөнгө тараасан бичлэг олон нийтэд тарсан. Хууль зөрчиж байгаа нь баримтаар нотлогдоод байхад УИХ-ын гишүүн болон хууль батлалцах гээд сууж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Эрх мэдлээр далайлган парламентад орж буй нэр дэвшигчдийн хэтийн зорилго тодорхой болов уу. Ер нь сонгуулийг энэ хуулиар будилаангүй явуулна гэдэгт итгэхэд бэрх юм. Үүнээс гадна сонгуулийг будилаангүй, шударга явуулахын тулд УИХ-ын 2012 оны сонгуулийнхаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, шударга сонгуулийн дархлааг одооноос бий болгох нь зүйтэй. Ингэж гэмээнэ дөрвөн жилийн дараах сонгуулиар ямар ч маргаан, хууль зөрчсөн үйлдэл гарахгүй нөхцөл хэд дахин нэмэгдэх юм.

 

Тэгэхээр Өвөрхангайд үүссэн асуудлыг хуулийн хүрээнд хурдан шийдвэрлэж, Сонгуулийн шинэ хуулиа үг, үсэггүй хэрэгжүүлэх нь чухал. Аливаа намын эрх ашиг, эрх мэдэлтний нөлөө, сүүдэр дор хууль зөрчих эрх хэнд ч үгүй. Байж ч болохгүй. Гэвч бодит байдал дээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Сонгуулийн тухай хуулийг үгүйсгэж байгаа нь Өвөрхангайн тойргийн Ардын намын гишүүдийн үйлдлээс харагдаж байна. Тэд мөнгө, архиар иргэдийн сонголтыг худалдан авна гэдэг ард түмнээ доромжилж байгаагаас өөрцгүй. Эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний хатуу хуулиа ийн зөрчиж байгаа эрх мэдэлд дурлагсад парламентад орчихоод юунд шунах бол. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Nwjtmiah ochkariki, http://www.unstoppablegrowth.c om/bainweb/redirect/external_l ink.asp?id=16453&url=http://ww w.sck12.com/__media__/js/netso ltrademark.php?d=guneslunapark .com%2findex.php%3foption%3dco m_k2%26view%3ditemlist%26task% 3duser%26id%3d14832 қasқyrlarғa_epub_zhүkteu_a rқyly_zhүgіru, http://archive.is/nzX0P oiynғa_arnalғan_kіlt_kіltt ің_basylymyn_өltіredі, http://www.kpaglobal.com/index .php?option=com_k2&view=itemli st&task=user&id=640778 oiyndy_kөshіrіp_alu_ukuran_ kecil_tapi_seru, http://www.samutprakanpost.com /news/index.php/index.php?opti on=com_k2&view=itemlist&task=u ser&id=112084 ezdrummer_keygen_pc_kөshіrі p_alu, http://archive.is/uAfi0 braziliialyқ_zhұmys_2013_tor rentіn_zhүkteu, http://qualitour.co.za/heritag esa.co.za/index.php?option=com _k2&view=itemlist&task=user&id =515717 Alfa_arnasy_bar_albom, http://lankor.info/index.php?o ption=com_k2&view=itemlist&tas k=user&id=822752 radio_skhemasy_mұkhit_rp_222, http://www.orion-26.ru/index.p hp?option=com_k2&view=itemlist &task=user&id=309198 zhүktep_alyңyz, http://www.orion-26.ru/index.p hp?option=com_k2&view=itemlist &task=user&id=309065 dr_najeeb_dәrіsterіn_torren t_zhүkteu, http://power-screen-caribbean. com/index.php?option=com_k2&vi ew=itemlist&task=user&id=34765 1 Өleңdі_tee_nykrascha_z_adam daryn_zhүktep_alyңyz, http://winterinvestigations.co m/__media__/js/netsoltrademark .php?d=futuropromocional.com%2 ffp%2findex.php%3foption%3dcom _k2%26view%3ditemlist%26task%3 duser%26id%3d92974 peer_tv_zhүkteu_үshіn_kompi uterlіk_zheңіs_7, http://archive.is/KgWQf navigator_үshіn_ce_6.0_terez esіn_қaita_ornatyңyz, http://www.thibado.com/index.p hp?option=com_k2&view=itemlist &task=user&id=484302 Zherdі_қaraқshylardan_alyp_ tastaңyz, http://archive.is/wuU2a Windows_7_64-bittіk_torrentі n_zhүktep_alyңyz, http://kippkk.ru/index.php?opt ion=com_k2&view=itemlist&task= user&id=758787 Nұsқaulyқ_Ohsen_ad0930, http://www.greatmediasolutions .com/__media__/js/netsoltradem ark.php?d=www.t-ai.mx%2findex. php%3foption%3dcom_k2%26view%3 ditemlist%26task%3duser%26id%3 d377066 Mys._210-140, http://elado.ro/index.php?opti on=com_k2&view=itemlist&task=u ser&id=194646 Apcb_m3_94v-0_analyқ_platasy, http://appgamed.com/redirect.p hp?url=http%3a%2f%2fenter.nadv irna.info%2findex.php%3foption %3dcom_k2%26view%3ditemlist%26 task%3duser%26id%3d15524 Download_Aleksandr_Roza_Kіtap tar_Vashington_shpiony, http://archive.is/WEsEA keңeitіlgen_keңeitu, http://ashtutorial.com/__media __/js/netsoltrademark.php?d=th anhsonco.com%2findex.php%3fopt ion%3dcom_k2%26view%3ditemlist %26task%3duser%26id%3d304051 archicados_үshіn_terezelerd
IP:91.243.93.159  2018-11-22 20:06:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.