Монголын 56 иргэн Эрээнд барьцаалагджээ

2012/08/20
Share |
Хүмүүс:
Монголын 56 иргэн Эрээнд барьцаалагджээ

 “Монгол туургатны бахархал дэлхийн академи” ХХК-ийн шугамаар Хятадад зорчиж явсан монгол иргэдийг Хятадын талынхан  барьцаалжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тус компанийнхан Хятад түншүүддээ 11 сая төгрөгийн өртэй байж. Өр авлагаа авч чадаагүй Хятадууд монгол иргэдийг ийн барьцаалсан юм байна. “Монгол туургатны бахархал дэлхийн академи” ХХК-ийнхан тэдгээр монгол иргэдийг Хятадад зорчуулахаасаа өмнө “Нэг хүний Хятадад аялах зардал 360.000 төгрөгт багтана.

 

Хэрэв тухайн хүн 15 хүнийг авчрах юм бол замын зардлаас чөлөөлнө” гэсэн болзол, нөхцөл тавьсан аж. Тус компанийн шугамаар Хятадад зорчигчдын хамгийн ахмад нь 75 настай гэнэ. Тэд Хятадад барьцаалагдаад гурав хонож байгаа юм байна. Эхлээд утас нь холбогдож байснаа сүүлдээ холбогдохоо больсон хэмээн эх сурвалж мэдээллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.