Төрийн шагналт Д.Болд ”галзуурчээ”

2012/08/22
Share |
Хүмүүс: Д Болд | 
Төрийн шагналт Д.Болд ”галзуурчээ”

Төрийн шагнал авснаасаа болж түмний ад болж яваа, түрийвчээ зузаатгахын төлөө үхэн хатан зүтгэдэг хэмээн адлуулах болсон “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Харин тэрбээр өөрийнхөө уран бүтээлийн завсраар Монголын рок, попын шинэ залуу уран бүтээлчдэд дуу өгөхдөө нэн харамч гэнэ шүү. Сайн аялгуу, шүлгээ өөрөө дуулж, хит болохгүй яахав дээ гэснийгээ өндөр үнээр бусдад зардаг сураг сонсдов.Тэрээр дууныхаа шүлгийг 15 сая, аяа 15 сая, аранжировк болоод бусад техник ажлууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн цацалт зэргийг багтаагаад 100 гаруй сая төгрөгөөр нэг дуугаа зарахаар ханшаа тогтоожээ. Монголд байхгүй, галзуурсан үнэтэй нэг дууг одоогийн байдлаар түүнээс нэг ч хүн худалдаж аваагүй байна. Түүний энэхүү солиорсон үнийн тарифыг харсан авьяаслаг уран бүтээлчид Д.Болдыг “галзуурчээ” хэмээн дүгнэжээ.

 

Х.Сайханаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.