Э.Бат-Үүл Б.Жаргалсайханд хатуухан хандана

2012/08/22
Share |
Хүмүүс: Э Бат-Үүл | 
Э.Бат-Үүл Б.Жаргалсайханд хатуухан хандана

Нийслэл хот маань бусдын нүдэнд хөгжиж байгаа мэт харагдавч хөгжил ямар ч төлөвлөлтгүй, бодлогогүй, бас тэлж биш хумиж явагдаж байгааг учир мэдэх хүмүүс хэлсээр л байна. Хотын өнгө үзэмж цаг үеэ дагаад бага багаар засарч байгаа хэдий ч бүтээн байгуулалт, авто зам, ногоон байгууламж, явган хүний зам, соёлжсон ариун цэврийн газар гээд энэ хотод дутагдалтай олон зүйл бий.

 

Энэ бүхнийг ирэх жилүүдэд цэгцэлж, гольдиролд нь оруулах уриатайгаар Нийслэлийн иргэдийн хуралд олонхи суудал авсан Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүсийг иргэд итгэж сонголоо. Тэднийг хамгийн түрүүнд энд тэнд байх энхэл донхол замууд, авто замын ачаалал нягтрал угтсан бол дараагийн нэг асуудал нь хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байгаа барилгуудыг цаашид яах вэ гэсэн асуудал юм. Э.Бат-Үүл мээр ямартаа ч өмнөх мээрүүд шиг орчлонгоос тасарчихаагүй, хотоо судалсан нь мэдэгдэж байна лээ. 

 

Тэрбээр “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр өвөл, зунгүй өвчний үүр болж байдаг худалдаачдын төлөө хийх зүйлээ бодож байгаа бол “Буян”-гаар овоглосон Б.Жаргалсайханд бүүр ч хатуухан хандах ёстой гэдэг байр суурь илэрхийлэв. Учир нь Циркийн баруун хаяанд байрлах СБД-ийн гуравдугаар  хорооны газар нутагт орших 16 давхар Хангай зочид буудлыг цэгцлэх ажлыг хийх гэнэ. “Б.Жаргалсайханыг одоо харж  боллоо. Мэдээж энэ барилгыг нь худалдаж авна гэхээр тэнгэрт тулсан үнэ хэлэх нь дамжиггүй. Иймд хатуухан шийдвэр гаргаж энэ барилгыг нураах үйл ажиллагааг явуулах ёстой” гэж хотын шинэ мээр үзэж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд буюу 22 жилийн туршид эзэнгүй шахам байсан Хангай зочид буудлыг хүмүүс сүнс сүүдэр шүглэсэн газар хэмээн нэрийддэг. Олны үг ортой гэдгээр энд нярай хүүхдийн цогцос олдох, хоёр хүн шатаж үхсэн, амиа хорлох залуус олширсон гээд хүн амьны төрөл бүрийн учир нь олдохгүй хэрэг олон гардгийн учир нь ямар нэгэн далдын хүчтэй холбоотой ч байж мэдэх. 

 

Учир мэдэх зарим хүмүүс эзэмшиж байсан хүн нь өөр оронд Элчин сайдаар томилогдож очоод өвчнөөр үхэх үедээ Хангай зочид буудлын барилгыг өөрийнхөө нэр дээр гэрээслэсэн гэдэг тухай ярьдаг. Ямартаа ч Хангай зочид буудлаас гадна Нийслэлд үйл ажиллагаа нь явагдаж, барилга болох уу, балгас чигээр байх уу гэдэг нь мэдэгдэхгүй олон барилгууд байдаг. Үүнд Э.Бат-Үүл мээр хатуухан хандаж, нураах шийдвэр гаргахаар зэхэж байгаа тухайгаа цухас дурдлаа. Шөнийн цэнгээний газар болон реклам анонс байрлуулахаас өөр үүрэг рольгүй 16 давхар энэ барилга дотор өдгөө рокеруудын цуглаан болж, бяцхан нохой муурны гөлөг, зулзага алаад байгаа тухай мэдээллийг зэргэлдээх байрны оршин суугчид өгсөөр байдаг билээ. Хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлах энэ барилгыг нээрээ л нэг тийш болгох шийдвэр гаргасан нь дээр байх. Удахгүй энэ бүхний хариулт тодорхой болох ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить трамадоР» в Нижняя Салда Купить Кайф Шумерля Купить Ганджа Болхов Купить Амфа Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð²ÐµÑ ‰ÐµÐ½ÑÐº ЗакладкР¸ петрозаР²Ð¾Ð´ÑÐºÐ° Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Спасск-д
IP:188.68.3.38  2018-04-18 02:48:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.