Хүмүүс: Отряд Гүндэгмаа | Хашбаатар Цагаанбаатар | |
Дөрвөн жилд ганц тохиодог Олимпийн наадам өндөрлөөд удаагүй байна. Бээжингийн олимпоос алт мөнгөн медалийг ихэрлүүлж авчирсан тамирчдаасаа Монголчууд Оюутолгойн алтны дээжээр хийгдсэн алтан медаль хүлээж байсан нь нууц биш. Гэхдээ манай тамирчид Лондонгийн олимпоос урьд хожид авчирч байгаагүй олон медальтай ирсэн. Тодруулбал жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, боксын эрэгтэйчүүдийн -52кг жинд Н.Төгсцогт нар мөнгө, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ С.Ням-Очир, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -63кг жинд Дэлхийн аварга С.Батцэцэг, боксын эрэгтэйчүүдийн -64кг жинд гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль энгэртээ гялалзуулан ирж сайхан амжилт гаргалаа.
Монголчуудын жудо бөхийн 66 кг-ийн жин дэлхийд ямар хүчтэйг гайхуулан өрсөлдөгчдөө айлгаж байсан Х.Цагаанбаатарыг Лондонгийн олимпоос алтан медальтай ирэх болов уу гэсэн горьдлого олон хүнд байсан. Харамсалтай нь тэр эхний учраадаа эцсийн 5 секундэд ялагдаж олимпийн наадмыг орхисон юм.
1980 оноос хойш олимпийн анхны мөнгөн медалийг Бээжингийн олимпоос авчирсан О.Гүндэгмааг медалийнхаа өнгийг өөрчилнө хэмээн найдаж байсан ч тэрээр энэ олимпод 27-д жагсав. Тив дэлхийд улсынхаа нэрийг олонтаа гарган бахдам сайхан амжилт үзүүлж байсан гэр бүлийн хоёр тамирчны маань Лондонгийн олимпод төдийлөн амжилт гаргаагүйн учир нь юунд байв?
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...