Тимоны ээлжит амбийц нь МОХ-ын ерөнхийлөгч үү?

2012/08/23
Share |
Хүмүүс: Ням-осор Учрал | 
Тимоны ээлжит амбийц нь МОХ-ын ерөнхийлөгч үү?

Оюутны эрх ашгийн төлөө ажилладаг Монголын Оюутны Холбоо ээлжит ерөнхийлөгчөө  сонгох гэж байна. Өмнө нь энэхүү холбооны ерөнхийлөгчөөр сангийн дэд сайдын албыг хашиж байсан Ч.Ганхуяг байсан ч түүнийг оюутны өмнө  хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна хэмээн үзэж огцрох шаардлага хүргүүлээд байсан.  Харин тэрээр УИХ-ын сонгуульт ажлаасаа болоод өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн суудлаасаа түдгэлзэн энэ хугацаанд МОХ нэг хэсэг байр суурьгүй ганхсан гэж болно.

 

Хасын Ганхуяг , ардын намын анхны жигүүр ургуулсан Б.Ганхуяг гэхчилэн тус холбоог шилдгүүд удирдаж байсан гэхэд үнэнээс нэг их халихгүй болов уу? Тиймээс ч одоо шилдгийн шилдэг хүн удирдах цаг ирээд байна.  Харин сүүлийн үед өнөөгийн боловсролын салбарт түүчээ болж яваа залуу боловсон хүчин Н.Учралыг тус холбооны хоосон орон зайг бөглөх гэж байна гэх бор шувуу хаа сайгүй жиргэж байгаа бололтой. Уг нь бол гадаадын улс орнуудад хамгийн нөлөө бүхий холбоонд тооцогддог МОХ-ны  ерөнхийлөгчөөр тус салбарынх нь хүн сонгогдвол оюутны эрх ашиг , ирээдүйн төлөө ажиллаж ихийг хийж бүтээнэ гэж битүүхэн бодож яваа залуус олон байна. Ноён Н.Учралын хувьд энэ жил УИХ-ын сонгуульд дэвшинэ гэж байгаад нас залуу цус шингэн учраас энэ удаад татгалзан намынхаа сонгуулийн ажилд зүтгэнэ гээд хаа сайгүй лекц зохион байгуулж, ардын мэдээ хөтөлж, шаггүй сайн ухуулагч гэдгээ харуулаад амжсан.  Түүний талаар цухас дурдвал тэрээр одоо Монголын Рояал Академийг байгуулан амжилттай ажиллаж Монголын боловсролын түүхийн хуудсыг бичилцэж яваа залуу боловсон хүчин.Харин тэрээр энэ удаад МОХ-ны ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийд санаархсан бололтой . Ачааны хүндийг үүрнэ гэж ам бардам дуугардаг ардын намын ах нарыхаа араас тэрээр МОХ-ын ачааг үүрнэ гэж том дуугарч яваа бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.