Цэцэрлэгийн хандивын дансанд 50 мянгыг л хийчих, ар нь түүз...

2012/08/23
Share |
Хүмүүс:
Цэцэрлэгийн хандивын дансанд 50 мянгыг л хийчих, ар нь түүз...

Балчир үрсээ дагуулан гартаа хавтас тэвэрсэн эцэг эх, эмээ өвөө нар хотын гудамжаар холхилдсоор. Цэцэрлэгийн насныхны бүртгэл эхэлсэн учраас бүртгүүлэхээр явж буй нь энэ. Гэхдээ эцэг эхчүүдийн нүд цаанаа л нэг гунигтай. Учир нь нийслэлчүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгт оруулах нь хүүхэд төрүүлэхээсээ хэцүү зүйл болон хувираад байгаа. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод улсын 300 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Жилээс жилд төрөлт ихэсч, нийслэлд шилжин ирэгсдийн тоо ч нэмэгдсээр. Гэтэл энэ жилийн хувьд ганц цэцэрлэг ч шинээр нэмэгдсэнгүй. Одоо байгаа цэцэрлэгүүд бүх хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгаа учраас олон мянган хүүхэд цэцэрлэгээр хүмүүжиж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл 70 мянган хүүхэд цэцэрлэгээр дутаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Цэцэрлэг нь хүрэлцдэггүй учраас байгаа хэдэн цэцэрлэгтээ бусдаасаа өрсөж орох гэсэн тэмцэл жилээс жилд үргэлжилнэ. Энэ жилийн хувьд ч яг л урьдын хэвээр.

 

Хүүхдээ тэврээд хонон өнжин байж арай гэж хүүхдээ бүртгүүллээ хэмээх яриа чих дэлсэнэ. 2012-2013 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгүүд 22-24-ний өдөр нэгдсэн журмаар бүртгэхээр болсон ч бүртгэл өчигдрөөс албан ёсоор эхлэв. Энэ ч утгаараа өчигдөр цэцэрлэгийн насныхны тэсвэр тэвчээр аз од, эцэг эхчүүдийн уур бухимдлыг төрүүлсэн өдөр байлаа. Өдрийн хатуун наранд хүүхдээ дагуулан харьяа хорооныхоо хуваарилсан цэцэрлэгийн үүдэнд цугларсан эцэг эхчүүд хүүхдээ л бүртгүүлээд оруулж чадвал өнөөдрийн ажил төрөл ч өнгөрсөн хэрэг хэмээн дугаарлан зогсох. Хүүхдийнхээ шинжилгээний бичиг, төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар гээд шаардлагатай бичиг баримтыг хавтсанд хийгээд хүүхдээ дагуулан үүрийн гэгээ ормогц цэцэрлэгийн үүдэнд ирж дугаарласан гэх эцэг эх өдрийн 12 цагт ч цэцэрлэгийн босгыг давж чадаагүйдээ уурсан орж гарах цэцэрлэгийн багш руу уурлаж нэг үзнэ, бүр аргаа ядаад ажил хэцүүдлээ хурдхан орох боломж байна уу хэмээн гуйж нэг үзнэ. 

 

Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн үүдэнд дугаарлах эцэг эхчүүд 21 мянган төгрөгтөө дугаарлаж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Амьхандаа эгээ л хамгийн түрүүнд хүүгээ нойрноос нь сэрээгүй байхад хувцаслаад гарсан үд хэвийх үед цэцэрлэгийн босгыг алхаж чадаагүй байна хэмээн хэн нэгэнд гомдоллоно. Тэрбээр өглөөний 07 цагт дугаар тараахад үсдэлцэн байж 23 дугаарын номер авчээ. Гэвч 13 цагт дөнгөж л 17 дугаартай хүн хүүхдээ бүртгүүлэн гарч буй гэнэ. Харин гадаа хүүхдээ дагуулан сүүдэр бараадах өвөө эмээ, эцэг эхчүүдийн хэн хэн нь ядарч өглөө ходоодоо норгоогүй гарсан толгой эргэж байна гэх бол хүүхдүүд хоол нэхэн уйлна. Тус цэцэрлэг өчигдрийн байдлаар өмнөх жилийнхээ авч байсан хүүхдүүдээ л бүртгэж байгаа нь энэ. Дугаарлан зогсох хүмүүсийн тоо 100 хол давжээ.

 

Цэцэрлэгийн бүртгэл иймэрхүү маягтай үргэлжилж байхтай зэрэгцэн шинэ болон хуучин 150-иас хэтрэхгүй хүүхэд авна гэж байна гэх яриа дээр дооргүй гарч харьяа хороондоо энэ жилдээ хамрагдаж амжихгүй нь гэх айдас эцэг эхчүүдийг сандаргана. Хуучин хүмүүжиж байсан нь хамаагүй энэ жил хороо бүрийг цэцэрлэгүүдэд шинээр хуваарилсан байгаа нь шинэ очих цэцэрлэгтээ хамрагдахад хүндрэлтэй байдлыг бүрдүүлж байна хэмээн эцэг эхчүүд ундууцаж байв.

 

Цааш үргэлжлэн тус цэцэрлэгийн өмнө байрлах 162 дугаар цэцэрлэг рүү очвол үүнээс ч хүнд дүр зураг харагдана. 12 цаг болов уу үгүй юу бүртгэл явуулж байсан багш нар цайны цаг боллоо хэмээн үүдээ янгинатал хаачихлаа. Ёс журмынх нь дагуу хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд бүтэхгүй нь гэдгийг аль эрт гадарласан хэсэг ээжүүд цуглараад өөр аргаар үзвэл боломж байна хэмээн ярилцаж сууна. "Арай ч дээ 50 мянга гэнээ. Би ахынхаа хүүхдийг цуг оруулах гэж байгаа ш дээ. Тэгвэл 100 мянгыг өгөх хэрэгтэй гэсэн үг үү. Ядаж 30 мянга бол бас ч яахав гэсэн. Энэ арай чанга байна аа" гэж нэгэн ээж ярьтал өөдөөс нь нэг нь "Үгүй ээ 50 мянга харин ч гайгүй байна. Цаана чинь бусад газруудад 200 мянгыг өгөөд орвол ор гэж байна. Хүүхэд харах хүн байхгүй юм чинь өгөхгүй гээд яах ч билээ" хэмээн гүнзгий санаа алдацгаана. 

 

Үүнтэй зэрэгцэн харьяа цэцэрлэгт нь авахгүй гэсэн учраас өөр цэцэрлэгт өгөх гэсэн нэгэн ээж тэдэнтэй нэгдэв. Өмнө нь байрлах 87 дугаар цэцэрлэг дээр бараг л зодоон болж байна гэж тэрээр ярилаа. Түүний хэлснээр тус цэцэрлэгээс урагш хэдхэн метрт байрлах 87 дугаар цэцэрлэг дээр очлоо. Хүлээж тэвчихгүй уураа гаргаж буй эцэг эхчүүдийн үглэж зандрах нь хашааны гаднаас л сонстоно. Хар үүрээр оочирлосон эцэг эхчүүдээс 10 орчмыг нь оруулмагцаа үлдсэнийг нь 12 цаг хүртэл хүлээлгэж байснаа бүртгэл дууссан гээд оруулахгүй байна хэмээн хүмүүс үүдийг дахин дахин балбана. Гол учир нь үүдээр хүн нэвтрүүлэхгүй 09 цаг хүргээд нөгөө хаалган дээрээ таньдаг бүх хүмүүсээ цуглуулж байгаад оруулчихсан гэнэ. Хүүхдээ тэвэрсэн, бас ядарсан эхчүүд цэцэрлэгийн үүдийг хүчтэй өшиглөж нэг үзнэ. Гэтэл нэгэн багш гарч ирмэгцээ өнөөдрийн бүртгэл дууссан манайх угаасаа 20 шинэ хүүхэд л авна одоо өмнөх жилийнхээ хүүхдүүдийг бүртгэж байна хэмээн хяламхийж гар хөл хавчих шахан хаалгаа тасхийтэл хаачихав. 

 

Эцэг эхчүүдийн тэвчээр барагдалгүй захиралтай нь ярьж үздэг юм уу. Даанч энд таньдаг хүн алга. Хуваарилсан нь энэ цэцэрлэг юм чинь өөр арга байхгүй учраас эцсээ хүртэл явна хэмээн шулуухан хэлчихээд хаалгыг балбасаар зогслоо. Үзэгдэж харагддаггүй багш нарын нэг нь төд удалгүй гарч одохыг харсан нэг эмэгтэй хүүхдээ тэвэрсээр араас нь гүйж очин "манай хүү одоо ой найман сартай. Өнгөрсөн жил ой найман сартай хүүхдийг авдаг байсан. Энэ жил авах боломжгүй юм уу" хэмээн учирлан гуйж араас нь дагаж удаан ярилцсаны эцэст бага зэрэг найдварын гэрэл тодруулсаар ирлээ. Багш түүнийг маргааш ирэхийг зөвлөсөн бөгөөд цэцэрлэгийн аар саар ажилд хандив мөнгө хэрэгтэй байгаа тухай хэлж манай цэцэрлэгт өөрийнхөө бололцоогоор 50 мянган төгрөгөөс доошгүй хандив өргөх шаардлагатай. Түүний дараагаар хүүхдийг чинь авах асуудал нааштайгаар шийдэгдэнэ хэмээсэн аж. Замд тааралдсан гурван цэцэрлэгээр ороход л ийм дүр зураг харагдаж байна. Хотын захаар байрладаг хороон дундах ганц нэгэн цэцэрлэгт хүүхдээ оруулахын төлөө эцэг эхчүүдийн хооронд ямар тулаан өрнөдгийг төсөөлөх аргагүй юм.

 

Нийслэлд улсын 300 гаруй, төрийн бус 40 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Харин цэцэрлэгийн насны хүүхэд жилд дунджаар 90 орчим мянга орчим бүртгэгддэг. Тэгэхээр нэг цэцэрлэгт дунджаар 265 хүүхэд оногдоно гэсэн үг. Гэтэл дундаж цэцэрлэг 75 ортой ч анх 50 хүүхэд шинээр авна гэж бүртгэдэг ч төд удалгүй нэг дахин нэмэгдэж хоёр ангид хуваагдчихсан байдаг. Үүнийг эцэг эхчүүд тайлбарлахдаа анги дүүрэх нь хамаагүй бүртгэл дууссан байсан ч мөнгө төлсөн эцэг эхчүүдийн хүүхэд хэзээд цэцэрлэгийн үүд хаалга нээлттэй байдаг гэв. Төвийн дүүргүүдэд цэцэрлэг хүүхдүүдээ шахаад хэд л бол хэд хүргээд авч болж байхад алслагдсан хэсгүүдэд хандиваа төлөөд хүүхдээ өгье гэсэн ч ойрхон цэцэрлэг байхгүй байгаад гол асуудал байна. Хөхөө өвлийн хүйтэнд алс хол гэртэй хүмүүс хүүхдээ зөөнө гэж байхгүй.

 

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд л гэхэд өнгөрсөн оныг хүртэл хүүхдийн цэцэрлэг бариагүй байсан. Хүн амын төвлөрөл ихтэй алслагдсан тус хэсэгт өнгөрсөн оны 11 дүгээр сард 171 дүгээр цэцэрлэгийг байгуулсан боловч тус цэцэрлэгт бүх л бүтэн хорооны хүүхдүүдээс яаж ийж байгаад дөнгөж 130 хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлж байна. Өнөөдөр үнэн хэрэгтээ хүн амын хамгийн чухал хэрэгцээ болох хэвтэж эмчлүүлэх эмнэлэг, сурч боловсрох цэцэрлэг нь баригдахгүй хуучны дусаал дусч, хана нь илжрэх шахсан байрыг засаж сэлгэн аргацааж байна. Нэг хүүхдийн унтах орон дээр хөл толгойгоо зөрүүлээд гурваараа унтах нь холгүй байдал жилийн жилд үүсч, эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж оюутан элсүүлэхийн дайтай юм болж байна.

 

Гэтэл ганц цэцэрлэг ч шинээр баригдахгүй байсаар. Сүүлийн жилүүдэд сургууль цэцэрлэгүүдийн засварын ажил, шинэ байрны талаар сүртэй юм яригдах болсон ч сургууль цэцэрлэг барих дээрээ тулаад ирэхээр газар олддоггүй гэнэ. Уг нь бол өндөр өндөр сүржин барилгуудыг барихдаа газар олоод барьчихдаг боловч хувь хүний биш улсын ажил болоод ирмэгц газар нь ч олддоггүй, ажил нь ч урагшилдаггүй бололтой. 

 

Эх сурвалж: Улаанбаатар таймс /С.Мөнх-Од/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas çàêëàäêè õàðüêîâ ôîðóì Что такое трипер легенда раста Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Немане ÐŸÑ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚Ñ‹, Ð°Ð½Ð°Ð»Ð¾Ð³Ð¸Ñ ‡Ð½Ñ‹Ðµ ÐšÐµÑ‚Ð°Ð½Ð¾Ð²Ñ ƒ, с отпускоР¼ без рецепта врача ПриготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ насвая в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … Купить Гашиш в ЖирновсРº Ð—Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Коробок травы çàêëàäêè ñîëè ôîðóì Купить Винт Перевоз МифедриР½ Шишки ак47 в Онеге Купить Порох ÐÐ¿ÑˆÐµÑ€Ð¾Ð½Ñ Ðº ÐšÐ¸Ð½Ð¾ÑÐ²Ð¸Ñ ‚ тв разблокР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° Купить Гаштет Зима Спайс в орле купить ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ Ðº закладкР¸ âèäåî ïîèñê çàêëàäêè ñîëè ЗакладкР¸ трамадоР» вДомодеР´Ð¾Ð²Ðµ MDMA в КраснодР°Ñ€Ðµ ТропикаР¼Ð¸Ð´ мнн ДонормиР» отзывы форум ЗакладкР¸ марки в РыбинскРµ Лсд синтез в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … Купить lsd в ЧистопоР»ÑŒ Купить закладкР¸ методон в Печоре ñîëü çàêëàäêè òþìåíü Купить конопля Аткарск БаркалоР² Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ € степаноР²Ð¸Ñ‡ блондин биографР¸Ñ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ПриморсРºÐµ Купить соль в Бавлы Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Петрове Вале Ki 555 biz в обход блокироР²ÐºÐ¸ Купить закладкР¸ кокаин в НорильсРºÐµ Сайты с окончанР¸ÐµÐ¼ на biz
IP:188.68.3.51  2018-01-14 03:43:31
jaoiopmser Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ДжанкойР¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð° ется Купить экстази в Ð£ÑÑÑƒÑ€Ð¸Ð¹Ñ Ðº Купить Греча ÐœÐ¾Ð½Ñ‡ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в АткарскРµ Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ эйфоретР¸ÐºÐ¸ купить ЗакладкР¸ марки в Ельце трамадоР» для собак Купить закладкР¸ марки в Ð‘ÐµÐ»Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ ÐºÐµ семена галлюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ñ… грибов гашиш тяжелый наркотиРº купить Ганжа Ейск Купить закладкР¸ LSD в БорисогР»ÐµÐ±ÑÐºÐµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СерафимР¾Ð²Ð¸Ñ‡Ðµ Купить НаркотиРºÐ¸ в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´Ðµ ЗакладкР¸ шишки в Иркутск-4 5 купить Герик Пущино купить Экстази МихайлоР²ÐºÐ° купить Амфа Иваново Залдиар купить в спб мефедроР½ лсд купить Герыч ЛукояноР² как правильР½Ð¾ нюхать клей Купить трамадоР» в Алупка ЗакладкР¸ в Ростове-
IP:91.204.14.136  2018-04-12 04:52:02
Nnghzubg Forum successful employees, http://itvilitsi.generasi.net/ black-panther-animal-facts-wik ipedia.html black_panther_animal_facts_wik ipedia, http://lojensandsan.generasi.n et/hollywood-movies-with-engli sh-subtitles-free-online.html hollywood_movies_with_english_ subtitles_free_online, http://kinsnecasre.nextblog.id /-.html دانلود_فیلم_جدید _خارجی_بدون_سانس
IP:146.185.203.57  2018-12-01 15:49:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.