Питбулл Монголд ирэхгүй

2012/08/24
Share |
Хүмүүс:
Питбулл Монголд ирэхгүй

Дэлхий дахиныг өвөрмөц дуу хоолой, стиль имижээрээ байлдан дагуулсан реппэр Питбулл манай улсад зочилж, тоглолтоо хийх тухай мэдээлэл хэдэн сарын турш цацагдаж залуусын цөсийг хөөргөж байв. Харамсалтай нь түүний тоглолт цуцлагджээ.

 

Энэ тухай тоглолтыг зохион байгуулагчид “Манай “Fabulous 2012” төслийн хамт олон залуустаа зориулан дуучин, реппэр Питбуллийг нутагтаа урьж тоглолтыг нь зохион байгуулах чин хүсэл эрмэлзлээр ажиллаж байсан боловч нөхцөл байдал буруугаар эргэлээ. Анх байгуулсан гэрээнд тоглолтыг цуцлахгүй, зөвхөн хойшлуулах нөхцөлтэй байсан хэдий ч тоглолт хоёр ч удаа хойшлогдсон. Албан ёсоор  аравдугаар сарын сүүлээр ирэх хариу ирүүлсэн юм.

 

Манай орны цаг агаарын шалтгаан болон гэрээгээ дахин дахин зөрчиж буйн улмаас бид тоглолтыг цуцлахаас өөр аргагүйд хүрлээ. Бид ихээхэн хэмжээний алдагдалд орж байгаа хэдий ч залуус маань маш их урам өгч бидний сэтгэлийн дарамтыг хуваалцаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэхийн сацуу гүнээ уучлалт хүсч байна. Тоглолтын тасалбарыг есдүгээр сарын 1-нээс эхлэн “BlueMon Center”-ийн нэг давхарт буцаах болно” гэлээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.