Сэтгүүлчээ зодсон захирал яав?

2012/08/24
Share |
Хүмүүс:
Сэтгүүлчээ зодсон захирал яав?

Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд өнгөрсөн зургадугаар сарын 28-нд буюу сонгуулийн санал хураалтын өдөр ажлаа хийж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг гэгч нь согтуугаар дөрвөн залуу, нэг эмэгтэйн хамт дайран орж, сэтгүүлч, зураглаачдыг зодсон хэрэг гарсан. Энэ хэргийн мөрдөн байцаалтын явцыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, ахмад н.Баатараас тодруулаа.

 

- Сэтгүүлч зодсон Б.Ганзоригт эрүү үүсгэсэн. Энэ хэрэг шийдвэрлэгдсэн үү?
- Б.Ганзориг нарт хэрэг гарсны маргаашнаас буюу зургадугаар сарын 29-нд танхайрсан, бусдын эрүүл мэнд хохироосон гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

 

- Эрүү үүсгэсэн хэргийг хоёр сарын хугацаанд шийдвэрлэх ёстой. Тэгж их шалгаж, нягтлах зүйл байгаа юм уу?
- Тийм ээ. Хоёр сарын хугацаанд эрүүгийн хэргийг шийдвэрлэх ёстой. Гэвч шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг сунгаж болно. Бид нэмж тодруулах зүйл, хүмүүсээс байцаалт авч байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

 

Нэмж сануулахад, даргынхаа халдлагад өртсөн ажилтнууд тархиндаа гэмтэл авсан бөгөөд хоёр зураглаачийн тархины яс цуурсан байдаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.