Хүмүүс: Л Гүндалай | |
УИХ-д хөвсгөлчүүдийг төлөөлж, 12 жил суусан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нутгийнхандаа маш их “гомдсон” сурагтай. Учир нь түүнийг энэ жилийн сонгуулиар хөвсгөлчүүд унагааж орхисонд тэр өнөөдрйиг хүртэл гомдоод байгаа аж. Уг нь тэрбээр намын жагсаалтаар юм уу, эсвэл Улаанбаатар хотын аль нэг тойрогт очъё гэхэд нь намын дарга нь зөвшөөрөөгүй гэнэ. Тиймээс тэрбээр хөвсгөлчүүддээ найдаад очтол тонгорч орхисон юм байх. Л.Гүндалай “харахаар л гомдоод байх юм даа” гэдэг шиг “АН олонхи болоход нь гишүүн болоогүй дээ л харамсч байна” хэмээн уйлах нь холгүй гүйж яваа гэнэ шүү.