А.Гансүх сайдад ”тэсрэх бөмбөгөөр” бэлэг барив

2012/08/24
Share |
Хүмүүс:
А.Гансүх сайдад ”тэсрэх бөмбөгөөр” бэлэг барив

Зам тээврийн сайд А.Гансүх сайдыг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлынхан “тэсрэх бөмбөг”-тэй угтлаа.  Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын гишүүд ойрын өдрүүдэд харьяалагдах агентлагууддаа очиж ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээн А.Гансүх сайд өнөөдөр 09.30 цагаас Зам тээврийн сайд А.Гансүх Иргэний нисэхийн Ерөнхий газар болон Улаанбаатар төмөр замын ажил байдалтай танилцах хувиартай байсан юм. 

 

Үүнтэй зэрэгцэн "Олон улсын нисэх онгоцны буудалд сэжиг бүхий ууттай зүйл байсан бөгөөд үүнийг нисэх онгоцны хамгаалалтын албаныхан тэсрэх бөмбөг байж болзошгүй" гэсэн мэдээлэл цацагдаж ОУ-ын нислэгүүдийг хойшлуулсан. Гэтэл дөнгөж сая “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлынхан дээрх үйл явдлыг “Сайддаа зориулсан сургуулилт байлаа”хэмээн мэдэгдлээ.  

 

Ийнхүү ОУ-ын нислэгийг цагийг хүртэл хойшлуулсан эрхэм сайдад салбарынхан их л хүндэтгэлтэй хандаж буй бололтой юм. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.