Дуучин Сүндэрээг хар тамхины хэргээр эрэн сурвалжилж байна

2012/08/27
Share |
Хүмүүс:
Дуучин Сүндэрээг хар тамхины хэргээр эрэн сурвалжилж байна

Манайд рок урсгалаар дуулдаг ганц эмэгтэй дуучин Отгоог уран бүтээлийн чөлөө авсан хойгуур Сүндэрээ гэх бүсгүй олны анхаарлыг татаж эхэлсэн.Хэнд ч гологдохооргүй царай зүстэй, хэнийг дагуулахгүй чадварлаг хоолойтой энэ бүсгүйг 25 дугаар телевизийн “Дуэт дуэл”-д оролцож байсныг санаж байгаа байх.

 

Гэвч дуучин бүсгүй сүүлийн үед цагдаа сэргийлэхийнхэнтэй харшилтай болж, эрэн сурвалжлахад хүрээд байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Баттай эх сурвалжийн хэлсэнээр тэрбээр нөгөөх алдарт хар тамхины хэрэгт холбогджээ. Манай зарим рокынхон хар тамхинаас хамааралтай гэдэг нь одоогоос 3 жилийн өмнө буюу амьд хөгжмийн наадам "Play time" наадам дээрээс мэдрэгдсэн.

 

Тус наадам дээр хэдэн рокууд хар тамхи татаж, улмаар зарах гэж байгаад цагдаа нар баригдсан. Энэ бүх зүйлээс дуучин бүсгүй маань холуур өнгөрч чадсангүй, аль хэдийнэ хутгалджээ. Одоогоор түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа бөгөөд хаана байж болох талаар нь ойрын найз нөхөд болон хамаатан садангуудаас нь сургалсаар байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.