”Хэцүү анги”-ийн Э.Уянга “хурим”-аа хийнэ

2012/08/27
Share |
Хүмүүс:
”Хэцүү анги”-ийн Э.Уянга “хурим”-аа хийнэ

Энэ луу жилд олны танил алдартнууд хуримаа хийж байгаагийн ойрын жишээ нь хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн дуучин Б.Хонгор болон Ч.Цэлмүүний хурим байлаа. 

 

Мөн саяхан хийлч Дээгийгийн хурим нам гүмхэн болоод өнгөрснийг урлаг сонирхогч олон хүн анзаарсан байх.

 

Тэгвэл олны танил эрхмүүдийн хуримын буухиаг МҮОНТ-ийн олон ангит "Хэцүү анги" киноны Сувд, "Миний муу аав" киноны гол дүрээр олонд танигдсан залуу жүжигчин Э.Уянга үргэлжлүүлэх нь.

 

Тэрбээр намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр хуримаа хийхээр товложээ. Залуу жүжигчин Э.Уянга хуримын ёслолоо бусад хуримаас нэлээд онцлогтой, дахин давтагдашгүй хийхээр төлөвлөсөн бөгөөд хуримын ёслол нь олны хөл хөдөлгөөнтэй газар хийгдэх гэнэ.
Мөн нэгэн сонирхолтой зүйл дурдахад түүний хуримын бичлэгийг цэнхэр дэлгэцээр цацах аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.