”Номин талст”-ын Д.Батсүх хамтлагийнхаа ойгоор үрийн зулай үнэрлэнэ

2012/08/27
Share |
Хүмүүс: Батсүх | 
”Номин талст”-ын Д.Батсүх хамтлагийнхаа ойгоор үрийн зулай үнэрлэнэ

15 жилийн ойгоо тэмдэглэх талаар "Номин талст" хамтлагийнхан албан ёсоор зарлаагүй хэдий ч хэвлэл мэдээллийн сувгуудаар тэдний ярилцлага, хуучны клипүүд, шинэ дуунууд цацагдаж эхэлснээр тус хамтлагийг фэнүүддээ нэг юм төлөвлөөд байгаа гэдгийг сүүлийн 14 хоногийн дотор хүмүүс аль хэдийнэ мэджээ. 

 

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тоглолтынх нь тасалбар хэвлэгдээгүй, зар сурталчилгаа олон нийтэд цацагдаагүй байхад “Номин талст”-ын дөрвөн гишүүний утсаар хэдийнэ 5000 билет эзнээ олчихсон байгаа сурагтай. 

 

Есдүгээр сарын 29-30-нд UB Palace-ын концертын их танхимыг түрээслэхээр болсон тус хамтлагийн тоглолтын бэлтгэл ажлын хажуугаар ноён Д.Батсүх ар гэртээ маш их санаа зовж байна. Учир нь, түүний эхнэр Н.Жаргалан яг нэг сарын дараа амаржих гэж байгаа ажээ. Энэ нь нэг ёсны Д.Батсүхийн хайртай хань нь 15 жилийнх нь ойгоор түүнийг тайзан дээр дуулж байхад бараг санаагаар болдог бол хоёр дахь үрийн зулайг үнэрлүүлэх магадлал өндөр байгаа гэнэ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.