”Umbrella”-ийн нүүр царай

2012/08/28
Share |
Хүмүүс:
”Umbrella”-ийн нүүр царай

TB9 телевизийн “Umbrella music” хөгжмийн нэвтрүүлгээр олны танил болж чадсан хөтлөгч М.Баянзул хэмээх нүдээрээ инээсэн, өвөрмөц дуу хоолойтой бүсгүй тус салбартаа л дээгүүрт бичигддэг шилдэг хөтлөгчдийн нэг. Сэргэлэн нь дэндсэн хэмээгддэг түүнийг үеийнхэн дундаа хамгийн стильтэй хувцаслаж, ганган машинаар зиндаархдаг хэмээн жиг жуг хийх нь бий.

 

Хөтлөгч М.Баянзул бизнесийн салбарт одтой нэгэн гэдгээ баталж “Дотно ФМ 103,6” радиогийн захирал, хөтлөгч, “Umbrella music” хөгжмийн нэвтрүүлэг, “U Fashion” хувцасны дэлгүүр гээд мөнгөний их үүсвэрүүдээ амжилттай авч явдаг. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Олон улсын харилцааны мэргэжилтнээр төгссөн ч хүсэл сонирхлоо даган телевизийн салбар руу урвасан аж.

 

Олон талын авъяастай Зулаа фото модель, загвар өмсөгч, жүжигчин гээд бас л урлагийн салбарт ч хүч үзэж чаддаг тэрбээр "Umbrella fashion shop"-ын энэ зуны загварыг тодорхойлж, рекламны зураг авахуулаад амжсан. Түүний авъяас чадварыг үнэлж сайшаадаг нэгэн байхад, шоучин, биеэ тоосон, их зантай хэмээн муутгах нэгэн ч бас бий. Сонирхуулахад хөтлөгч Зулаа дуучин Rihanna-ийн стилийг яг дуурайдаг гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.