Олны танил хүн олиггүй байж болох уу

2012/08/28
Share |
Хүмүүс:
Олны танил хүн олиггүй байж болох уу

Залуусыг хайрын дуугаараа уяраадаг "Мотив" хамтлаг гэнэт гарч ирсэн шигээ амархан алга болохгүй хэмээж, өөрсдийгөө "Камертон" хамтлагийн залгамж халаа гэцгээдэг. Тус хамтлагийн гишүүн Б.Сайнцогт 10 жилд байхын л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан бөгөөд бөх, сагс, воллейбол гээд спортын бүхий л секц дугуйланд алгасалгүй явдаг байсан хэдий ч гавьтай амжилт гаргаж чадаагүй аж.

Хайр гэдгийг сонголт тэвчээр хэмээн үздэг тэрээр дуулахаас гадна кино дэлгэцнээ дүрээ мөнхөлж шаггүй сайн жүжигчин болохоо харуулаад авсан.

 

Бусдыг бодвол даруу төлөв гэгддэг Б.Сайнцогт саяхан нэгэн шөнийн цэнгээний газраар хоёр найзынхаа хамтаар үйлчлүүлээд нэлээд халамцаж, төлбөрөө ч төлж чадалгүй мөнгөн зүүлтнүүдээ барьцаанд тавиад эргэж ирээгүй гэнэ лээ. Хүнд юу ч тохиолдож болно. Гэвч олонд танигдаж, тодорхой хэмжээний байр суурьтай болсон залуусын нэг олон нийтийн газраар биеэ зөв авч явах хэрэгтэй гэдэг сайн мэддэгтүй бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.