О.Анхаа Б.Халиун хоёрын ”орлоготой” улирал

2012/08/28
Share |
Хүмүүс: О Анхбаяр |  Б Халиунаа | 
О.Анхаа Б.Халиун хоёрын ”орлоготой” улирал

Хослон дуулаад хайрлан дурлаж, эцэстээ бөөн хэрүүл хараал, үзэн ядалтаар өндөрлөж байсан дотоод, гадаадын түүхүүд хэдийн бидэнтэй танил болсон. Харин тэр бүх түүхээс ялгаатай нь дуучин О.Анхаа, Б.Халиун хоёр айл гэр болж, үр хүүхэд төрүүлснийхээ дараа хамтын уран бүтээлдээ ханцуй шамлан орсон юм даг. Залуу эрч хүчтэй, залхуугүй уран бүтээлчид болохоо харуулж зургаан ч цомог өлгийдөн авсан хослон дуулаачид маань яг одоо шинэхэн цомгийн ажилаа дуусгахаар цаг наргүй гүйж байгаа сурагтай.

 

Жилийн энэ үе бол О.Анхаа, Б.Халиун хоёрын хамгийн завгүй бөгөөд орлоготой үе. Тиймдээ ч найрын сарыг тохиолдуулан дуучин хосууд шинэ цомгоо өлгийдөн авч, оноос өмнө тоглолт тавихаар төлөвлөөд амжсан байна. Дашрамд дуулгахад залуу уран бүтээлчид төдийгүй залуу гэр бүлийн хувиар нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг дуучин хосын гар бие оролцон, бэлтгэсэн “Гэр бүлийн үнэ цэнэ” нэвтрүүлэг тун удахгүй телевизүүдээр цацагдаж эхлэнэ гэсэн шүү.

 

О.Жаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.