Олимпийн аварга Э.Бадар-Ууган амжилтынхаа цалинг зээлж авна

2012/08/30
Share |
Олимпийн аварга Э.Бадар-Ууган амжилтынхаа цалинг зээлж авна

36 минутын өмнөЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар олимпийн тоглолт, дэлхийн аваргаас медаль авсан тамирчдыг амжилтаар нь эрэмбэлэн 500 мянгаас дөрвөн сая төгрөгийн хооронд насан туршид нь амжилтын цалин олгохоор болсон. Энэ нь Монгол улсын нэр төрийн хэрэг бөгөөд энх цагт эх орноо дэлхийд сурталчилах, спортыг хөгжүүлэхэд оруулж буй ардчилсан Ерөнхийлөгчийн хамгийн зөв шийдвэр боллоо хэмээн ард түмэн алга ташин хүлээн авсан.

 

Энэхүү арга хэмжээн дээр уригдан ирсэн Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгогдох амжилтын цалингаа Ерөнхийлөгчтэй ярилцан арван жилээр нь зээлээр авч өөрийн нэрийн хувийн спортын ордон барихаар төлөвлөж байгаа тухай ойр дотныхондоо хууч хөөрчээ. Хэрэвзээ түүний энэхүү санаа бүтэх юм бол Э.Бадар-Ууганаар овоглосон ордноос төрөн гарах ширэн бээлийтнүүдийн медалийн буухиа улам л алтлаг болох нь дамжиггүй билээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.