”Sound of Kiss” хамтлагийн дуучин Г.Золоо төрхөмдөө буцжээ

2012/09/01
Share |
Хүмүүс: Sound of kiss | 
”Sound of Kiss” хамтлагийн дуучин Г.Золоо төрхөмдөө буцжээ

Савангийн дууриудаар амьсгалж, рок поп-д автсан манай багачуудын дунд гял цал стиль, энхрий ялдам хоолой, эмзэг турьхан дүр төрхөөрөө цахиур хагалж байсан  “Sound of kiss”  хамтлагийнхан сураг тасраад багагүй хугацаа өнгөрчээ. Хамтлаг тарж,  ахлагч Ц.Уянга нь Швейцарыг зорьсноос хойш бусад гишүүд хувийн амьдралдаа илүүтэй анхаарч, нам жимхэн буй. Харин хэзээнээс л хэвлэлийн баатар байсан царайлаг гишүүн Золоо карьер хөөж, зарим мэдээллийн хэрэгслээр бизнест хөл тавьсан тухай чих дэлсээд авна билээ. Харамсалтай нь хэд хэдэн ч кинонд тоглож, миссийн тэмцээнд хүртэл амжилттай оролцож үзсэн сайхан бүсгүй маань царайлаг жүжигчин нөхрөөсөө салаад багагүй хугацааг үдэж буй гэх.

 

Мэдээж хосууд хоёр тийшээ болж, бяцхан охиноо хэн өсгөх тал дээр баахан маргалдаж байгаа ч жүжигчин бүсгүй Т.Цэгц-Үжинээ өөрөө өсгөнө хэмээн хатуухан шийдсэн аж. Тиймдээ ч “охиноо би хэнд ч өгөхгүй” хэмээх ширүүхэн мэдэгдлийг хувийн хуудсан дээрээ постлож, Фэйсбүүкийнхээ 5000 найзад тун ч дайчин ээж болохоо харуулаад авсан гэнэ шүү.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.