Үзэсгэлэнт бүсгүй Р.Лхамаа баарны дуучин болжээ

2012/09/03
Share |
Хүмүүс:
Үзэсгэлэнт бүсгүй Р.Лхамаа баарны дуучин болжээ

Нэлээд олон жилийн өмнө Р. Лхамаа хэмээх нэгэн дуучин бүсгүй МУГЖ Б.Сарантуяатай хамт Мөнгөн харандаа хамтлаг дуулж байсан билээ. Тэр үед Лхамааг илүү уянгалаг хоолойтой хэмээн гоцлол дуучнаар дуулуулж байсан гэхээр шаггүй авьяастайг илтгэнэ. Гэвч сайхан хоолойтой, гоолиг биетэй, үзэсгэлэнт төрхтэй энэ бүсгүй уран бүтээлээ дагналгүй алс холын Америк орныг зорьсон аж.Харийн нутагт олон жил амьдарч байгаад нутагтаа ирээд уран бүтээл хийх гэж оролдсон ч амжилт олоогүй. “Холын шувууд орхиод явсан” , "Би чинийх", "Уярлын аяс" зэрэг олон уянгалаг дууг эгшиглүүлсэн.

 

Поп хатагтай Сараа, эрос хатагтай Ариунаа, Поп дива  дуучин С.Алтаа, Наран нарын араас тэс өөрөөр дуулж, үзэсгэлэн гоо бие галбираараа олны анхаарлыг татсан дуучин Р.Лхамаа сүүлийн үед хотын шөнийн уушийн газарт амьд хөгжмийн хамтлагтай дуулах болжээ.

 

Тэрээр Тэнгис кино театрын урд талд шинээр баригдсан "Victory" худалдааны төв доторх саяхан нээгдсэн "pub"-д "Монголын нэг өдөр" гэдэг хамтлагийнхантай хамт алжаалаа тайлах, найз нөхөдтэйгээ уулзах гэж очсон хүмүүсийн сонорыг уянгалаг дуугаараа мялаалаа. Түүний дууг үйлчлүүлэгчид шимтэн сонсч, зарим нь суудал дээрээсээ босч бүжиглэж харагдана лээ. Гэгэлгэн, гунигийн аястай уянгын дуу нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Дуучин Р.Лхамаа амьд хөгжмийн хамтлагийн гоцлол дуучин хийж байгаа бололтой. Тэд  таван дуу дуулчихаад тооцоогоо тэр дор хийгээд гарч одно лээ. Бодвол гэрээгээрээ дуулдаг биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.