Хүрэлсүхийг “Олимпоос нэг медаль чирээд ирэх байж дээ” гэлцэнэ

2012/09/03
Share |
Хүрэлсүхийг “Олимпоос нэг медаль чирээд ирэх байж дээ” гэлцэнэ

Өнгөрөгч долоо хоногийн топ сенсаациар тодорсон үйл явдал бол цэргийн алба хаасан бакь булчинлаг хурандаа Хүрэлсүх, номын ширээнээс холдоогүй нүдний шилт профессор Баярсайхан нарын хооронд болсон жин тэнцвэргүй боксын үзүүлбэр байлаа.

 

Энэхүү тоглолтыг хүмүүс янз бүрээр тайлбарлан, өөр өөрийнхөөрөө балиашиглаж байна: зарим нь хурандааг дэмжин “зөв, эр хүн, шалчигнаад байгаа юмыг сайхан цохиж унагалаа даа” гэж байхад зарим нь хөөрхий профессорыг өрөвдөн “энэ хурандаа үнэхээр бүдүүлэг, тааралдсан болгоноо зодож байдаг дээрэнгүй  нөхөр өө” гэлцэж байна. Зарим нь бүр спортын тоглолт гээд итгэчихсэн “энэ Хүрэлсүхийг Олимпод явуулчихсан бол баараггүй нэг медаль чирээд ирэх байсан юм биш үү” ч гэх шиг.

 

Энэ хоёрын үзүүлбэр юунаас болж эхэлснийг бас янз бүрээр таамаглацгаана, энэ олон таамгийн дотроос хамгийн магадлалтай нь бас л нөгөө гайтай САЛААВЧ.

 

Нэгэн оновчтой таамаглалыг толилуулья: “Салаавч шүү дээ. Нөгөө Самбуу гуайгаар эхэлж Шинээгээр дамжаад The III дээр зогссон эд. Баяраа энэ удаа буухиаллаа. Хүрэл эхлээд тайван, гүндүүгүй сууж байтал гэнэт нүдэнд нь салаавч харагдаж дотроо “би ямар цагдаа юу, би ямар тусгайгийн нусгайнууд уу, би ямар Энхбаярын эмч үү, би ямар юу юу?” гэж цухалдан бодсоноор өөрийн эрхгүй тийм үйлдэл хийхэд хүрсэн байж мэднэ. Тиймээ, Баяраа буруу хүндээ салаавч гаргаж байгаад хуйхлуулах шахлаа. Эхлээд толинд харж сургуулилах байсан юм. Хэр харагдах нь уу гэж. Монгол салаавч ер нь нас тогтсон, толгой томтой хүнд байхдаа л нүдэнд дулаахан, харьцангуй жижиг харагддаг байна. Тэхээр Баяраагийн салаавч лав лантуу шиг юм байсан байж таараа. Өөрөөсөө том салаавч гаргачаад савчаад байхаар чинь хэний ч дургүй хүрнэ шд…”  гэж байна.

 

Энэ салаавч ер нь манай “томчуудын” дунд моод болж дэлгэрэх нь байна шүү. Нөгөө 25 салаа хэлтэй “ардын гавьяат” Аргог янз бүрийн төсөл хөтөлбөр хөөцөлдөөд орохоор дарга нар урдаас нь баруун гараараа fuck, зүүн гараараа салаавч өгөөд байна гэж гомдоллоод байсан нь ортой болж таарах нь.

 

2 боксчин маань бэлээхэн нотлох баримт болчихоор бичлэг, зураг өчнөөн байсаар атал өөрсдийн хийсэн үйлдлээ үгүйсгээд байгаа нь их сонин: Хүрэлсүх болохоор Баярсайхныг огт цохиогүй, айлгах гэж гараа далайтал цаадах нь уначихсан гээд байгаа, харин Баярсайхан хүн өдөж эхэлж заамдах нь бүү хэл салаавч ч гаргаагүй гэж гүрийгээд байгаа. Хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг ялгах арга алга. Техник, технологи өндөр хөгжсөн орчин үед бичлэгийг монтажлаж эвлүүлнэ, зургийг фотошопдно гээд итгэхэд бэрх болж.

 

Эцэст нь хэлэхэд, эрхэм гишүүд минь ам хэл, гар хуруугаа аятайхан захирч жолоодож явахгүй бол “ялимгүй юмнаас ямааны гарз” гээч болж нэр хүндээ унаган, сонгогч олондоо буруу үлгэр дууриал үзүүлэх нь байна шүү!

 

Д.Мягмарсүрэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить героин в Миньяр сколько можно носить травы с собой ТрамадоР» в Аше ЗакладкР¸ гашиш в Гусеве Купить Гарсон ЧайковсРºÐ¸Ð¹ Реагент в СветлогР¾Ñ€ÑÐºÐµ вапорайР·ÐµÑ€ для гашиша Собинка купить Кока Кимры купить Рафинад ЗакладкР¸ стаф в СеверомР¾Ñ€ÑÐºÐµ Экстази в Марксе ÐŸÐµÑ€ÐµÑÐ²ÐµÑ ‚ купить Шмыг Гашиш в Назрани Купить амфетамР¸Ð½ в москве по закладкР°Ð¼ Купить закладкР¸ метадон в Гусеве Воркута купить Рафинад СинайскР¸Ð¹ Ð¿Ð¾Ð»ÑƒÐ¾ÑÑ‚Ñ €Ð¾Ð² купить крек Что такое ск крис Спб меридиа купить Саккара купить cocaine ПоворинР¾ купить крек Купить закладкР¸ методон в ВихоревРºÐµ Купить Гашиш в Белебей куплю экстази в смоленсРºÐµ Купить BARCELONA Бикин ЗакладкР¸ кокаин в Асбесте винт приготоР²Ð¸Ñ‚ÑŒ Бодайбо купить cocaine ОстровнР¾Ð¹ купить Белый sls24 cc Ижевск купить крек паратраР» цена ЗакладкР¸ россыпь в Ð‘Ð°Ð¹ÐºÐ°Ð»ÑŒÑ ÐºÐµ кристалР»Ñ‹ соли казань ЗакладкР¸ героин в Карталы ТаблеткР¸ ешка turbo brave Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº закладкР¸ соль
IP:95.85.69.137  2018-05-07 16:52:04
rteorkin Москва Перово купить МефедроР½ в мелких камнях/м
IP:141.101.132.226  2018-10-02 01:04:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.