Ж.Сэнгэдорж найруулагчийн шинэ уран бүтээл тун удахгүй

2012/09/04
Share |
Хүмүүс:
Ж.Сэнгэдорж найруулагчийн шинэ уран бүтээл тун удахгүй

Орой бүр, суваг болгон дээр гарах олон ангитай “реклам”-нуудын хажууд 10 жилийн өмнө хийгдээд, одоо ч “мода”-наас гараагүй “Мөрөөдлийн хөлөг онгоц” Монголын уран сайхны кино бол олон ангит Монгол кинонуудын оргил нь гээд хэлчихэд хэн ч маргахгүй байх. Хичнээн телевизээр хичнээн ч удаа давтсан үргэлж инээдээ барьж ядан байдаг үзэгчдийг нь харвал ёстой л нөгөө хэд үзээд ч уйддаггүй алтан үеийн гайхалтай кинонуудтай жишиж болмоор. Тиймдээ ч Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг юм билээ. “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг олон сайхан киног найруулж үзэгчдэд хүргэсэн Сэнгээ найруулагч сүүлийн үед тайзны уран бүтээл дээр ажиллаж байгаа гэнэ шүү. Хүүхэд залуучуудын театрт, И.Нямгаваа найруулагчийн дэргэд олон жил туршлага судалсан түүнийг энэ төрөлд шинэ хүн биш гэдгийг мэдэх хүн цөөнгүй.  Ф.М.Достоевскийн “Цагаан шөнө”, С.Жаргалсайханы “Гоо сайхны мэс засал”, “Диваажинд хүрэх зам” зэрэг уран бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан чадварлаг найруулагч маань өнгөрсөн арваад жилийн хугацаанд тайзны урлагаас нэлээд хөндийрөөд байсан. Тэгвэл энэ удаад хошин урлагийг үндэслэгч домогт жүжигчин Л.Жанчивдоржийн хүү “Хоёр ертөнцийн буудал” хэмээх сэтгэлгээний драмын жүжиг найруулан тавьж байна. Ахуй, хайр дурлалаас ангид илүү агуу зүйлийн тухай өгүүлэх түүний шинэ уран бүтээл 09-09-с эхлэн УДБЭТ-т амилах аж

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.