Хүмүүс: О.Долгор | |
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан "Үл таних эмэгтэй" киноны гол дүрд тоглохдоо их зориг гаргаж, нүцгэлээд авсан залуу жүжигчин О.Долгор дахин нүцгэлж байгаа бололтой. Тэрбээр “ZMN”, “Монгол фильм”-ийн хамтын бүтээл “Хоёулаа унтах уу” киноны гол дүрд тоглосон байна.
Мөн дүрүүдэд UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга болон жүжигчин С.Баттулга, Э.Тамир, С.Хишигжаргал нар тоглож байгаа юм. “Тэр өдөр яасан билээ, байз. Маш их гунигтай, ганцаардмал хүн тэр бааранд орсноо санаж байна. Орчин тойрноо харвал бүгд над шиг гунигт дарагдсан хүмүүс. Зөвхөн нэг бүсгүй л бусдаас илүү анхаарал татаж байлаа. Яагаад ч юм түүнтэй танилцмаар, шуудхан хэлэхэд унтмаар санагдсан. Тийм цоглог, өөртөө итгэлтэй, шунаг тачаангуй хүүхнүүд надад таалагддаг” хэмээн эхлэх киноны зохиолыг О.Эрдэнэ бичиж, найруулжээ. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдах “Хоёулаа унтах уу” уран сайхны кино өчигдөр бүх кино театруудаа нээлтээ хийсэн юм.