Хүүхэд ямарч буруугүй

2012/09/04
Share |
Хүмүүс:
Хүүхэд ямарч буруугүй

10 сар ангир уургаа хөхүүлж,10 жил хүнээс дутахгүй өсгөсөн алтан үрээ аймшигт ослоор алдана гэдэг эх хүнд хичнээн хэцүү аймшигтай болохыг төсөөлөхийн аргагүй.Гэвч хэн ч мөрдөж биелүүлдэггүй их хуультай энэ хотод хүүхэд байтугай том хүн ч амьдрах арга алга.Хаа сайгүй ухсан нүх ,баригдаж буй барилга ,дүрэм мэддэггүй, хуулиа дагадаггүй жолооч нараас болоод амьд явах баталгаа улам бүр алдагдсаар байна.

 

Дэндүү аймшигтай балгас мэт энэ хот өдрөөс өдөрт хүн чанар хүнлэг ёсоо гээсээр.Хичээлийн шинэ жилийн анхны өдөр, үе тэнгийн найзуудын хөгжилтэй яриа, анхны хичээл энэ бол хүүхэд бүхний хамгийн том баяр.Багшаасаа гэрийн даалгавраа аваад найзууддаа маргааш уулзахын ерөөл тавин гэрийн зүг ээж эгчтэйгээ явсан хүү хэдхэн минутын дотор энэ хорвоог бүр мөсөн орхин оджээ. Барилгын аюулгүйн ажилгааг хангаагүй хужаагийн буруутай үйлдлээс болж өчнөөн тонноор хэмжигдэх төмөрт дарагдан хүү амиа алдлаа.Эмзэг турьхан бие нь яаж даах билээ.

 

Мөн 25-р эмийн сангийн гарцаар гарч байсан хүүг, согтуу жолооч ирж мөргөн халуун амийг нь бүрэлгэсэн .Гэтэл тэр бараан өдөр ,тэр их уй гашуу намжаагүй байхад мөн л 10 настай хүү ийнхүү золгүй байдлаар хорвоог орхилоо . Бяцхан үрс минь аав ээждээ наран болж ,алаг хорвоод ирчээд арчаагүй хужаад ,аль эсвэл архичин жолоочын гарт амиа алдах ёсгүй ээ . Дээд тэнгэр ивээлт бурхан минь бяцхан үрсийг минь энх тунх ,эсэн мэнд амьдарахад туслаачдээ тэд ямар ч буруугүй.

 

 

Ум сайн амгалан орших болтугай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.