Маралжингоо бие давхар уу?

2012/09/05
Share |
Маралжингоо бие давхар уу?

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “В” продакшнаас төрж гарсан цөөн дуучны нэг Маралжингоо 1960-аад онд хит болж байсан “Жаргаах зүрхэн” дууг дахин дуулж үзэгч түмэнд хүргэж байна билээ.

 

Ардын жүжигчин Г.Зангадын дуулснаар олны хүртээл болсон энэ дууныхаа клипийг ахмад дуучнаараа “чимэхээ” тэр яахан мартах. За ямартай ч бидний аав ээжүүд ид залуухан байх үедээ чөлөө завгүй дуулдаг байсан энэ дууг өнөө цагийн залуучуудад дахин хүргэсэн Маралжингоод талархах нь зүйтэй болов уу.

 

Гэхдээ та сониуч нэгэн бол залуу бүсгүйг энэ дуугаа дуулж байх үед нэг зүйлийг анзаарсан уу. Дуучин бүсгүй тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй юм билээ. Тэрбээр Монголын үрсийг маш олон болгоход хувь нэмрээ оруулж намбалаг сайхан ээж болох гэж буй нь энэ клипнээс тодхон харагдсан шүү.

 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.