С.Мияарагчаагийн цолыг хураажээ

2012/09/07
Share |
Хүмүүс:
С.Мияарагчаагийн цолыг хураажээ

Монголын үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдаж долдугаар сарын 30-нд болсон Дундговь аймгийн 71 жилийн ой, “Их мандал-2012” наадамд шөвгөрч шинээр цол хүртсэн бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцсон байна.Тиймээс жудо бөхийн 66 кг-ын жинд дэлхийд данстай ОУХМ С.Мияарагчаагийн аймгийн начин, У.Мөнхчулууны аймгийн харцага, Э.Дашийн аймгийн харцага цолыг хураахаар болсон байна. Энэ наадамд жүдочин улсын начин Б.Чинзоригоор тав давсан юм.  

 

Үндэсний бөхийн дүрэм болон баяр наадмын тухай хуулийн оноолт эрэмбийг ноцтой зөрчсөнөөр их шөвөгт 16 биш 17 бөх үлджээ. Ингэснээр зургаагийн даваанд шинээр начин цол хүртсэн сумын заан Банзрагчийг барилдуулалгүй хасч түүний оронд унасан бөхийн барилдуулсан байна.Энэ наадамд барилдсан улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх, С.Жаргалсайхан нар булхайтай барилдсан тул улсын харцага Т.Мөнгөнцоож тэднийг эсэргүүцэж наадмыг орхиж явсан аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.