Хүмүүс: |
Гурван охин хамтлагийн Ану, Соло нар саяхан нэг BAR-д нилээн хэдэн пивоны шил хоосолжээ. Энэ үеэр Анхмаа нь охиноо хараад завгүй байсан бололтой байхгүй байлаа. Харин Ану, Соло хоёр хэдэн залуучуудтай их л дотно харьцаатай шоудсан нь манай папарацид өртлөө. Ану нь саравчтай малгайтай нэг залууд тэврүүлж, Соло нь хэтэвчтэй мөнгө гаргасан залуугийн гарлуу нь цоо ширтээстэй байгаа нь эдгээрийг хоорондоо зүгээргүй харьцаатай гэдгийг илт харуулна. ВАR-ны хөгжмийн чимээ шуугианд Соло найзтайгаа их л чухал юм ярих мэт нэгнийхээ чихэнд амаа наан ярилцах аж. Тэгж л их ярих гэж орсон бол арай өөр газар орж болоогүй юм байх даа. Хар өмд, куртектэй залуу хэтэвч зузаантайгаа гайхуулах мэт байнга л мөнгө түрийвчээ тэдний өмнө гаргах нь тун хачирхалтай.
Энд дарж бусад зургийг үзнэ үү ...