”Мисс Монголиа-2012”-ын үндэсний ялагч Д.Дөлгөөн

2012/09/08
Share |
Хүмүүс:
”Мисс Монголиа-2012”-ын үндэсний ялагч Д.Дөлгөөн

"Мисс Монголиа" холбооноос ОУ-миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнийг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.Сар гаруй хугацаанд охидууд өрсөлдсөний эцэст энэ жилийн тэргүүн миссээр хувийн дугаар 19, Дэлгэржавын Дөлгөөн тодорч титмийн эзэн боллоо.Ялагч Д.Дөлгөөн нь Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд сурдаг бөгөөд 21 настай. Түүний биеийн жин 52 кг, 180 см өндөр, биеийн харьцаа 87х65х92 байсан. Дашрамд дурьдахад, тэмцээнийг олон улсын миссийн тэмцээний жишгээр мисс модел, мисс фото, мисс авъяас, мисс пикини, мисс спорт, мисс гүүдвил зэрэг төрлөөр зохион байгуулжээ. Тэмцээний тэргүүн мисс ирэх сарын 1-21-нд Японы Окинавад болох Мисс интернэшнл тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.