Хүмүүс: Навчаа | |
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа гэхээр л "Хэцүү анги", "Рашаантын 18", "Помогите нам" зэрэг дэлгэцийн бүтээлийн ааштай ширүүхэн нэгнээр төсөөлдөг болсон. Тэрээр "ТВ коктейль" хамтлагийн тайзнаа тавихаар зэхээд буй “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжигт хамтран тоглож байгаа гэнэ. Тэрбээр Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн Мари хэмээх хөөрхийлөлтэй үйлчлэгч эмэгтэйн дүрийг бүтээж байгаа ажээ.