Тал тоосгоор барьсан барилгад Тавтай морил

2012/09/17
Share |
Хүмүүс:
Тал тоосгоор барьсан барилгад Тавтай морил

Хаа сайгүй чанаргүй барилга олширсон энэ үед бас нэгэн дэндүү чанаргүй барилга тун удахгүй ашиглалтанд орохнээ .Яг одоо таны харж байгаа уг барилгын бүх тоосгыг нь ” ТАЛ “  тоосгоор барьсан байна. Хүн хэмнэж болноо гэхдээ олон хүний амь насыг аюулд оруулах ийм аюултай барилга барьж хэрхэвч болохгүй.

 

Уг барилга хэний эзэмшилийнх гэдэг нь мэдэгдэхгүй 5 өвлийг үдсэний эцэст гадна өнгөлгөөгөө хийж,чимээ аниргүйхэн  шинэ орон сууцаа нээх гэж байна. Бүтэн тоосгоор барьсан хэрнээ байшингууд нураад байхад тал тоосгоор барьсан барилга ямар олигтой байх вэ. 

 

 

Уг нь тус барилгын ажлыг явцыг цаашид үргэлжлүүлэхгүй гэж хэлж байсан байсан мэргэжлийн хяналтынхан чухам яагаад чив чимээгүй болсон бэ.  Чанаргүй барилганаас болж эрдэнэт хүний амь нас хохирсоор байхад мэргэжлийн хяналтынхан яагаад дүлий дүмбийгээд л суугаад байна вэ. 

 

Хүн амьдарч болохгүй нурах аюултай гэсээр байхад л яг хотынхоо төвт баричихаад хээв нэг суух  эзэн нь юу боддог бол. Монголд яагаад мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй юм бэ.

 

 

Тус барилгыг ашиглалтанд оруулахгүй түүнчлэн барилгын ажлыг үргэлжлүүлэхгүй хэмээн хэлж байсан мэргэжлийн хяналтынхан яагаад энэ барилгыг дуустал нь дуугуй байсан юм бэ. 

 

 

Энэ чухам хэний барилга вэ?. Ямартай ч бүх тоосго нь тал уг барилга газар хөдлөлтийн чичирхийлэлтийг ядаж тэсэх болов уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.