Ерөнхий сайдаа өөрчлөлтийг өөрөөсөөө эхлүүлэе

2012/09/17
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 

Шинэ засгын газар ажилдаа орж төрийн ажил ид бужигнаж байгаа энэ үед ерөнхий  сайдад хүргүүлэх хүсэлт байнаа . Таны эзэмшлийн МУИС-хичээлийн 5-р байрны ард байрлах “FOKUS” нэртэй биллиард теннисний газар үнэхээр үйлчилгээний стандарт хангахгүй байна  .Энэ их  ажлын хажуугаар ерөнхий сайд та биллиард ажлуулна гэж юу байх вэ таны хувийн обект болохоор  түрээслүүлдэг л байх.

 

 

Улс орондоо их бүтээн байгуулалт ,их өөрчлөлийг хийхийнхээ хажуугаар өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлмээр байна сайдаа  . Бага тойруу оюутны хотхоны дунд орших тус биллиард 1996 онд анх нээгдсэн. Нээгдсэнээсээ хойш засвар хийгээгүй юм уу гэмээр бохир заваан байна . Ихэвчлэн оюутнуудын үйлчлүүдэг “FOKUS” төв залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор анх нээгдсэн баймаар.

 

 

Гэтэл одоо тамхи татаж,архи уудаг газар болон хувирчээ. Үүдээр нь оронгуут нэвширсэн эвгүй үнэрээр угтах биллиардны газарт хамгийн гол нь агааржуулалтын систем алга. Нэг доор 11 ширээнд үйлчлүүлэгчдээ хүлээж авдаг тус газарт 1 ширхэг утаа сорогч ,ганц онгорхой цонх байхгүй байна. Тэгсэн хэрнээ орсон хүн болгон тамхи татаж хоолой хорсом их утааг бий болгожээ.Хэзээ хамгийн сүүлд цэвэрлэсэн нь үл мэдэгдэх тоос тортог, өмхийрсөн  бие засах газар,мөөгөнцөртсөн хана ,ховхорч нурсан тааз, эвдэрч хуучирсан ширээ сандал  ,хаа сайгүй хөглөрөх пивоны шилнүүд энэ бүгд арай дэндүү бохир байлаа.

 

 

Үйлчилгээний стандарт,эрүүл ахуйн хяналт энэ газарт огт алга.Яагаад ийм гаднаасаа ч ,дотроосоо ч бохир газарт мэргэжлийн хяналтынхан ажлын байрны дүгнэлт гаргаж өгөөд байна вэ.Түүнчлэн  энд 21 нас хүрээгүй оюутнууд л согтууруулах ундаагаар үйлчлүүлж байх юм .

 

 

Уг газарт архи ,пиво зарах зөвшөөрөл байгаа эсэх нь эргэлзээтэй юм ,тэкээр нь дүүрэн ундаа өрөөстэй,харин пиво авах гэвэл тэкэн доороосоо гаргаж өгөх нь хачирхалтай .Энд хамгийн чухал нь ийм бохир газраар үйлчлүүлээд оюутнууд халдварт өвчин тусвал яах вэ. Тиймээс “ЕРӨНХИЙ САЙДАА” та өөрийнхөө тус газраар хааяа нэг зочлохдоо энэ биллиардаар ороод нэг гараарай таны хүүхэд ийм орчноор үйлчлүүлвэл таньд лав таатай санагдахгүй л байх даа .

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
chocopie 9A2Gcq I was able to find good info from your articles.
IP:89.28.10.242  2018-12-21 13:14:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.