Г.Нарансолонго ахыгаа өмөөрчээ

2012/09/18
Share |
Хүмүүс: Нарансолонго | 
Г.Нарансолонго ахыгаа өмөөрчээ

Гавьяат жүжигчин Л.Баттулга "Harrier" маркийн машины дугаарыг сольж буй зураг твиттер, фэйсбүүк хуудаснаа тавигдаж, олныг шуугиулсан ч мань эр өөрийгөө аварч гарсан. 62-62 улсын дугаартай “Ланд Круйзер” маркийн автомашин хөлөглөдөг хэмээн онгирсон тэрбээр “Манай эгч хөдөөнөөс ирээд машиндаа дугаар авсныг нь би хийж өгсөн юм. Түүнээс биш, яалаа гэж хууль зөрчих билээ.

 

Мягмар гарагт би дандаа таксигаар ажилдаа явдаг” гэж тайлбар хийсэн. Тэгвэл жүжигчин эрийн зургийг бие биедээ дамжуулан, гайхаж ярилцсан фэйсбүүкийн найзууддаа Г.Нарансолонго бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Жүжигчин бүсгүй продакшны захирал, уран бүтээлийн ах нь ийм үл ойлгогдом асуудалд хутгалдсан нь санамсаргүй явдал гэж үзээд “Энэ хүмүүс яасан дураараа юм бэ.

 

Хүнийг ингэтлээ муулаад байхдаа яадаг юм” гэж уурласан аж. Хариуд нь фэйсбүүк хуудасных нь найзууд янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн төдийгүй “Энэ бүхэн бол хэвлэлийнхэний буруу биш. Зүгээр л ийм явдал нийгэмд байгаа учраас Аглуу ахыг арай ч ийм үйлдэл хийхгүй байх гэж бодсондоо тэр зургийг нийтэлсэн байх. Тэгээд өөрөөс нь асууж тодруулаад тавьсан л байгаа биз дээ” гэж жүжигчин бүсгүйг тайвшруулжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cialis pharmacy price , us pharmacy prices for cialis, [url=”http://canadiancialisg eneric.com/”]us pharmacy prices for cialis[/url], http://canadiancialisgeneric.c om/ us pharmacy prices for cialis,nypnr,
IP:46.118.115.181  2016-01-12 17:12:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.