Ойн хамгаалах сан нэртэй ОлиМонголын Нэгдсэн Вант Улс

2012/09/18
Share |
Хүмүүс:
Ойн хамгаалах сан нэртэй ОлиМонголын Нэгдсэн Вант Улс

Байрлал:

Ойн хамгаалах сан гэдэг газар нь Сэлбийн /Бэлх/-ийн амралтаас баруун тийш нэг км хүрэхгүй газар яваад байрлах ба зүүн тийшээ харсан хаалгатай. Тэнд хот айл ч юмуу, ямар нэгэн малчин байхгүй.

Хамгаалалт:

Давхар хашаагаар тусгаарласан байдаг ба дам яриагаар Улсын дархан цаазат газруудтай ялгаагүй төрийн хамгаалалтанд байдаг, цагдаагийн газраас хамгаалдаг. Эхний хашаатай үүднээсээ л шар өнгийн хэдэн хаус харагдаж эхэлнэ, цааш яваад дахин хамгаалалт байх ба тэр хавиас эхлээд хаус, хотхонууд сүндэрлэж харагдана. Зарим барьж байгаа хаусуудын гадаа зодооны үүлдэрийн нохойнууд байрлах ба хүн ойртоход тун бэрх.

Нэвтрэх эрх:

Тийш дотогш нэвтэрч орохын тулд байцаагчид 5000 төгрөг төлөх, эсвэл ОлиМонголын Нэгдсэн Вант Улсын хамаатан садан байх аваас шууд нэвтрэх эрхтэй. Нэгэнт нэвтэрсэн хэдий ч хааяа хар тэньтэй, машинууд ирж байцаах ба би тэр хүний танил, хамаатан нь гэж хэлсэн ч тэр нь том гар биш бол нөгөө машинтай хүмүүс дарамталж эхэлдгийг мартуузай.

Дэд бүтэц, зам тээвэр:

Уг ширэнгэн ойд 2 машин зөрөх боломжгүй хар замтай ба маш өгсүүр газар учраас жижиг машин явахад хэцүү. Урьд нь Бэлх хүртэл засмал замтай байсан бол одоо хойш нь нэмж тавьж байгаа. Энэ нь цаашаа сэлбийн амралт хүртэл ч тавигдах магадлалтай.

Газрын үр шим:

Ер бусын самар ихтэй газар, самарнаас гадна, гүзээлзгэнэ, аньс, нохойн хошуу ихээр ургадаг газар. Энэ газар нь онгон дагшинаараа байгаа ба хааяа шилүүс харагддаг гэнэ лээ.

Оршин суугчид:

Тэнд боссон болон босч байгаа хауснуудын эздүүд гэвэл олны танил хүмүүсээс О.Магнайгийн ээж болон түүний гэр бүлийн хауснууд байдаг сурагтай. О.Магнайгийн ээж нь байн байн ирж, хаусныхаа барилгын ажилтай танилцдаг гэлцгээнэ. Дан ганц Магнай хүү ч биш, тэнд хэчнээн хүмүүсийн хаус байгааг таашгүй. Тэнд жирийн хурган баян бол хаусаа бариулж чадахгүй.

Байгалийн сүйтгэл:

Тэнд Тэр ширэнгэн ойн олон модыг авч хаяж, газартай нь тэгшилж байгаад, цементлээд байшин барьж байна, хотхон гэдэг утгаараа тэнд сагсны талбай нтр хүртэл хийсэн байгаа сурагтай. Янзын гоё сонсогдож байна уу, Та нэг очиж үзээч.

Жич:

3 зургийг хавсаргалаа, мөхөс надад тэр газрын зургийг авах чадвар дутав. Маш том хашаатай. Энэ зураг дээр байгаа хашаа хотхоны хашаа биш, зүгээр л нэг ОлиМонголын иргэний хашаа, google map дээр бол миний таамгаар 48.04323, 106.99035 , энэ улс Бэлх билүү Сэлхийн амралттай ойрхон газар.

 

Сэтгүүлч та бүгдийг энэ ОлиМонголын Нэгдсэн Вант Улсын талаар сурвалжлаасай гэж энэхүү викиг бэлдлээ.

 

Б.Баатар




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.