“Хоёр ертөнцийн буудал” үзэгчдийн хүсэлтээр тоглох уу?

2012/09/19
Share |
Хүмүүс:
“Хоёр ертөнцийн буудал” үзэгчдийн хүсэлтээр тоглох уу?

Өнгөрсөн өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байсан дуурийн театрын үүднээс өчигдөр орой олон үзэгчид урамгүйхэн буцах шиг болсон. ТВ коктейль хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг арав хоногийн турш амжилттай тоглогдоод өчигдөр хаалтаа хийсэн нь энэ. Хэдийгээр сүүлийн тоглолтонд амжин ирсэн ч тасалбар авч чадаагүй маш олон үзэгчид УДБЭТ-ын үүднээс ийн хоргодон, хоргодсоор буцсан нь уран бүтээлчдэд нэгийг бодуулсан биз. Нийгмийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлж, үзэгчдийг утгаар нь байлдан дагуулж чадсан “Хоёр ертөнцийн буудал” жүжиг аравхан удаа тоглогдоход хангалттай биш. Үзэхийг хүссэн, үзэх ёстой, үзвэл зохилтой олон үзэгчид үзэж амжаагүй байгаа нь өчигдөр оройны байдлаас бэлхэнээ харагдсан. Хэрэв боломж бололцоо нь бүрдвэл ерөөс боломж бололцоо нь бүрдэхгүй байлаа ч “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн хамт олонд дахин заавал тоглох үүрэг хэдийн бий болчохоод байгааг үзэж амжаагүй үүднээс нь буцсан олон үзэгчид харуулж буй юм.

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.