Барилга дээрээс унасан 2 хүний 1 нь амиа алдлаа

2012/09/20
Share |
Хүмүүс:
Барилга дээрээс унасан 2 хүний 1 нь амиа алдлаа

Өчигдөрхөн манай сайт хамгийн түрүүнд уншигчиддаа Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар сургуулийн хашаанд баригдаж байсан барилгаас хоёр ажилтан унаж бэртсэн талаар мэдээлэл хүргэж байсан .Мэдээлэлийн мөрөөр эргэн сурвалжилахад  2 ажилтан хэдийгээр ГССҮТ-д хүргэгдсэн боловч нэг нь харамсалтайгаар амиа алдлаа. Талийгаач 40 эргэм насны,  дөрвөн хүүхэдтэй эр байсан ажээ.  Уг барилгын  гүйцэтгэгч нь  “Төгс-Үлэмж” хэмээх компани юм .  Харин нөгөө залуугийн бие тун тааруу байгаа юм байна .Хэдийгээр барилгын компаниас хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангасан байсан гэсэн тайлбарыг өгч байгаа ч ачаа тээвэрлэгчийнх нь троссон утас тасарснаас 2 залуу унасан юм.Барилгын компаны эзэд зөвхөн хэдэн бор төгрөгний төлөө өөрсдийнхөө нэрийг хамгаалж суухын оронд, амиа алдсан залуугийн ар гэрийнхэнд ядаж эмгэнэл илэрхийлдэг  ч болоосой.Хаа сайгүй чанаргүй барилга,харамсалтайгаар амиа алдах залуус энэ хотод юу л болоод байна даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.