Монгол Улсын засгийн газарт шаардлага хүргүүллээ

2012/09/24
Share |
Хүмүүс:
Монгол Улсын засгийн газарт шаардлага хүргүүллээ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ХАНДСАН ШААРДЛАГА

2012-09-25

 

Монгол Улсын Төрийн албан хаагчдын холбооноос 2012 оны 09 дүгээр сарын 07-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Засгийн газарт хандан ИЛ ЗАХИДАЛ хүргүүлсэн билээ. Уг ил захидалдаа: “Засгийн газраас Нийтийн албаны тухай хуулийг баталж, Төрийн албаны өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх асуудлыг дэвшүүлэн тавьж байгаа боловч шинэчлэлийн бодлогын мөн чанар нь юу болох, одоо байгаа төрийн албаны зарчмыг ямар дэвшилтэт хууль зүйн зохицуулалтаар өөрчлөн тодотгох гэж буй талаар албан ёсоор байр сууриа илэрхийлэхгүй байна.

            Иймд 1-т, хууль зөрчдөг, албан тушаалын дарангуйлал үзүүлдэг зарим албан хаагчдын үйлдлийг нийт Монголын 150 гаруй мянган төрийн албан хаагчдад хамаатуулан нийтээр нь ажлаас нь чөлөөлөх, дараа нь нээлттэй сонгон шалгаруулах нэрээр улс төрийн их хэлмэгдүүлэлтийг хийх гэж буй талаар төрийн албан хаагчдын дунд тархаж байгаа “эзэнгүй ярианд” нэн даруй тайлбар хийж, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхийг

2-т, Төрийн албаны шинэтгэлийн бодлогыг шинжлэх ухаанчаар, үзэл бодлын нээлттэй, олон ургальч үзлийг иш үндэс болгон иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор дэвшүүлэн хэрэгжүүлэхийг

3-т, Засгийн газрын төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтнуудыг Төрийн албаны зөвлөлийн санал, дүгнэлтийг авалгүйгээр хоморголон хууль зөрчиж чөлөөлсөн болон томилохдоо ч мөн Төрийн албаны тухай хууль, УИХ-ын тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчин хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж буй үйлдлийн талаар байр сууриа илэрхийлэхийг...” хүссэн билээ.

Харамсалтай нь Засгийн газар тус холбооноос хандсан нэг ч асуудлаар байр сууриа илэрхийлж, хариу өгсөнгүй.

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц батлагдсаны дараа төрийн жинхэнэ албаны нэг ч албан хаагчийг бүтцийн өөрчлөлт нэрээр халахгүй, бас шинээр нэмж авахгүй гэсэн хариуцлагатай мэдэгдлийг тухай үед хэлж байв. Гэсэн хэдий ч Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн мэргэшсэн жинхэнэ албан хаагчдыг хомроглон, хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүйгээр халж сольж, тэдгээрийн оронд төрийн ажлын туршлагагүй, мэдлэг, ур, чадвар, ёс суртахууны аливаа шалгуур тавьж сонгон шалгаруулалт хийлгүйгээр нэр бүхий улс төрчдийн гэр бүл, ах дүү, төрөл садны хүмүүсийг олноор нь удирдах албан тушаалуудад тавьж байгаа талаар олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл гарч байна.

Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлж байгаа Төрийн албыг хүнд сурталгүй, иргэндээ ойр үйлчилдэг болгох санал санаачилгыг тус холбоо дэмжиж байдаг. Тэхдээ аман дээрээ төрийн албыг “Нийтийн алба” болгоно гэсэн гоё лоозонгоор халхавчлан үнэн хэрэгтээ улс төрчид “”хувийн, гэр бүлийн алба” болгож байгаа зүй бус үйлдлийг зэмлэн буруушааж байна.

Засгийн газар, яам, агентлагуудын зүгээс бүтэц, орон тооны ямар өөрчлөлтийг хийсэн хэчнээн орон тоогоор нэмэгдсэн буюу хасагдсан талаар үндсэндээ Хууль зүйн сайд, түүний харъяа агентлагуудаас бусад нь олон нийтэд энэ талаараа огт мэдээлэл өгөхгүй хаалттай байсаар байна. Ил тод байдал, олон ургальч үзлийг иш үндсээ болгоно хэмээн алхам тутамдаа ярьж буй Шинэчлэлийн Засгийн газар ийнхүү Төрийн жинхэнэ албан хаагчдын эрх ашгийг хөндсөн асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй байгаагаас төрийн албан хаагчид, тэдгээрийн гэр бүл гээд Монголын 400 мянга гаруй иргэдийн дунд хариулт шаардсан олон асуулт, эргэлзээ, “эзэнгүй яриа” хуримтлагдсаар байна. Жишээ нь: Өмнөх Засгийн газар 11 яамтай нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яамтай 1625 орон тоотой болж яамдын орон тоог даруй 696-аар нэмэгдүүлж, төрийн толгойг данхайлгасан. Засгийн газар байгуулагдсанаас хойш яам, агентлагуудаас төрийн жинхэнэ албаны 100 гаруй удирдах албан тушаалтнуудыг хууль зүйн үндэслэлгүйгээр халсан. Дахин 528 албан хаагчийг бүтцийн өөрчлөлт нэрээр халах гэж байгаа гэсэн мэдээлэл тус холбоонд ирээд байна.

Иймд Засгийн газраас дараахь асуудлаар олон нийтэд 2012 оны 10 дугаар сарын 1-ний дотор мэдээлэл өгөхийг шаардаж байна. Үүнд:

Нэг. Засгийн газрын бүтэц шинэчлэн батлагдсаны дараа хичнээн төрийн жинхэнэ албан хаагчийг халсан, чөлөөлсөн буюу албан тушшал бууруулж өөр ажилд шилжүүлсэн,

Хоёр. Халагдсан, чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчдын нийгмийн болон хуульд заасан бусад нэмэгдэл баталгааг хэрхэн хангаж ажиллаж байгаа,

Гурав. Яамдын орон тоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан сул орон тоог нөхөх талаар ямар бодлого баримталж байгаа.

 

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХОЛБОО

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Champ If I cocanuimmted I could thank you enough for this, I”d be lying.
IP:188.143.232.27  2016-04-18 01:17:11
Deacon This ariltce keeps it real, no doubt.
IP:188.143.232.27  2016-04-19 00:40:30
Reggie Free info like this is an apple from the tree of knolewdge. Sinful? http://vwquxaaup.com [url=http://xjxbhhhi.com]xjxbh hhi[/url] [link=http://aqjiedubia.com]aq jiedubia[/link]
IP:188.143.234.155  2016-04-19 09:10:56
Viki All of my questions selnhed-ttatks!
IP:188.143.232.32  2016-04-19 19:20:23
Jerry Th”rees nothing like the relief of finding what you”re looking for. http://yagnsf.com [url=http://iwncafgs.com]iwnca fgs[/url] [link=http://seimuu.com]seimuu [/link]
IP:188.143.234.155  2016-04-20 00:22:17
jonn2 map [url= http://uiypqlwrfqi.lushhosting .com ]map[/url] http://uiypqlwrfqi.lushhosting .commap.php
IP:46.118.156.202  2016-05-10 07:11:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.