Хүмүүс: Наран | |
TV5 телевизээс жил бүр зохион байгуулдаг тус шоу өнөөдөр шилдгийн шилдгээ тодруулах гэж байна.Өөр өөр салбарын 10 оролцогчид ,10 өөр бүжгээр сар гаруй өрсөлдөсний эцэст ийнхүү ялагчаа тодруулахад бэлэн болжээ. Хаалтын тоглолт “iLoft Function house”-д хийн үзэгчдийг доргиохоор зэхээд байгаа гэнэ. Энэ удаагийн тэмцээнд “Doz entertainment”-ын жүжигчин А.Мөнгөнзул, ОУХМ буудлагын спортын тамирчин Ц.Хонгорзул, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батууш, дуучин Нара, “Extacy” хамтлагийн дуучин Э.Хонгорзул, “Outlaw”-ын Чинзориг, “Sync”-ын Амраа, дуучин Соко нар энэ тайзнаа мэргэжлийн бүжигчидтэй энэ зэрэгцэн шилдэг 10 бүжгээр өрсөлдөхөөр цусгүй тулаанд мордсон юм. Харин хэн нь шилдгийн шилдэг вэ гэдгийг тун удахгүй дэргэдээс нь мэдрэх нь ээ. Тэд энэ л үдэш тайзнаа бүжгийн гайхмшигийг мэдрүүлэхээр олон олон сюрприз бэлдээд байгаа гэнэ шүү.