Хүмүүс: |
Хятад улсад дэгдээд байгаа учир нь үл мэдэгдэх халдварт өвчнөөр өчигдрийн байдлаар гэхэд 6500 хүүхэд өвчний вирус тээгээд байгаа гэнэ. Бага насны хүүхэд голдуу өртөөд байгаа гэдэсний халдварт өвчнөөр Бээжинд сурч байгаа монгол охин туссан байж болзошгүй гэнэ. Түүнтэй хамт нэг өрөөнд амьдарч байсан хятад охины бие гэнэт муудаж эмнэлэгт хүргэгдсэний дараахан тус улсын эрүүлийг хамгаалахын ажилтнууд дотуур байрыг ариутган охиныг өөр өрөөнд оруулсан аж. Удалгүй монгол охины бие хямарч өндөр хэмтэй халуурч эхэлсэн гэнэ. Дээрх мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжуудаас тодруулахад одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байна гэлээ.
Эх сурвалж: Монголын мэдээ