Намрын налгар өдрүүд ард үлдэж цав цагаахан өвөл цаг айсуй. Хөл доор хөглөрөх шаргал навчис , анхны цасаар сэмхэн хучигдлаа. Хүн бүхний сэтгэлд гэгээ нэмж ирсэн анхны цасны мэндийг уншигчиддаа хүргэж байна.Энэ 7 хоног цочир хүйтэрнэ гэсэн шүү .
Монгол түмний бахархал шинэхэн аварга Харумафужи Д.Бямбадорж хоёр улирал дараалан түрүүлснээр сүмогийн дээд цолд хүрч Монгол түмнээ баярлуулан “Ёкозуна “ цол хүртсэн. Д.Бямбадоржид Ёкозуна цол олгох албан ёсны арга хэмжээ 26-ны өдөр Токио хотноо болж өнгөрлөө.
Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд удтал хүлээлгэсэн найраа өнгөрсөн долоо хоногт хийсэн билээ.Түүний төрийн соёрхолтын найранд улс төр,урлаг соёлын бүхийл алдартнууд оролцож хүндэтгэл үзүүллээ.
Монголын рок попын ертөнцөд өөрийн байр суурийг эзэлсэн “Номин талст” хамтлагийн залуус 15 жилийн ойн баяраа фэнүүдтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэлээ. Багагүй хугацаанд уран бүтээлээ завсарласан тус хамтлаг ийн эргэн нэгдэж, томоохон хэмжээний бие даасан тоглолт хийсэн нь хүнийг баярлуулсан нь тодорхой.
"ТВ5" телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагч өчигдөр "i Loft function house”-д тодорлоо. Урлаг, спортын одод мэргэжлээ солин бүжгийн спортын арван төрлөөр бүтэн сарын турш ширүүхэн өрсөлдөн ийнхүү ялагчаа тодрууллаа. Ялагчаар спортын тамирчдыг анх удаа төлөөлөн оролцсон буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул шүүгчдийн болон үзэгчдийн мэссэж саналаар илт давуу ялалт байгуулан гранпри шагналын эзэн болж, таван сая төгрөг, гадаадад амрах эрхийн бичгийн эзэн боллоо.
Их аварга Дагвадорж 32 нас хүрлээ.Тэрээр төрсөн өдрөө ээж,аавдаа хүндэтгэл үзүүлснээр эхлүүлсэн бөгөөд ээждээ 32 цагаан сарнай бэлэглэлээ.
Албан тушаалын томилгоо улс төрд ид өрнөлөө.Эрх мэдэлтэй бүхэн ах дүү нараа энэ тэндхийн дарга нар болголоо. Улс төрөөр дүүрэн хамаатан садан ,сүүлдээ цус нь ойртохвийдээ.
Арайчдээ арван настай хүүг дайрч амь насыг нь хохироосон Ш.Алтанхуягт Баянгол дүүргийн шүүхээс 3.6 жилийн хорих ял оноосон байх юм . Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Баянгол дүүргийн зургадугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, хөнөөсөн хэрэг гарсаныг хүн бүхэн санаж байгаа.