Хөтлөгч П.Одгэрэлийн амьдралд Ганууш чухал орон зай эзлэх болжээ

2012/10/01
Share |
Хүмүүс: Гантулга | 
Хөтлөгч П.Одгэрэлийн амьдралд Ганууш чухал орон зай эзлэх болжээ

UBS телевизээс санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй "Universe best songs" шоу Монголын хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгийн нэг болж чадсан. Тус телевизийннүүр царай болсон хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар сүүлийн үед нэг нэгнээ  “Миний алтан партнёр” хэмээн нэрийдэх болсон билээ. Тэгвэл хөгжмийн  сувгийн хөтлөгч, сэтгүүлчээр  ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаан хоолтон П.Одгэрэл “хэлээ хазаж ярьдаг”, “хөдөөний” гэх мэтчилэн үзэгчдэд нэлээд шүүмжлүүлж байсан удаатай. Гэсэн хэдий ч нэг л өдөр өөрийгөө өөрчлөн, шинэ өнгө төрхтэйгээр гарч ирснээр телевизийнхээ урдаа барьдаг сэтгүүлч, редакторуудын нэг болсон. Тэрбээр саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: Шоу нэвтрүүлэгминий амьдралын салшгүй хэсэг. Харин ажлын минь салшгүй  хэсэг Анууш буюу Гантулгатай холбоотой.  

 

Тэгэхээр  Э.Гантулга  миний амьдралд   чухал орон зай эзлэж  байгаа нь үнэн. Би  Ануушийнхаа  хүчээр өдий зэрэгтэй хөтлөгч болсон  байх гэж баярлаж явдаг шүү” хэмээн дурджээ. Тэрбээр  саяхнаас  шоуныхаа хөтлөгч редактораар ажиллахын зэрэгцээ UBS телевизийнхээ  гуравдугаар суваг  UBS music   телевизийг хариуцан  ажиллах хариуцлагатай албыг хашиж эхэлсэн байна. Мөн тэд дараагийн  хөгжилтэй сонирхолтой хөтлөгчдийг бэлтгэж эхэлсэн аж.

Д.Саруул FactNews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.