”Орифлэйм”-ийн Оюунгэрэл сөнөхгүй дэлхийгээс “сүлжээчид”-ээ аварна

2012/10/01
Share |
Хүмүүс:
”Орифлэйм”-ийн Оюунгэрэл сөнөхгүй дэлхийгээс “сүлжээчид”-ээ аварна

Жинхэнэ бизнесмэн хүн гэдгийг энгийнээр тайлбарла гэвэл "Хэзээ, ямар аргаар, хэрхэн мөнгө олохоо маш сайн мэддэг хүнийг бизнесмэн гэнэ" гэсэн бяцхан тодорхойлолт хэн хүний толгойд буух биз. Тэгвэл өнөө цагийн шалгарсан бизнесмэнээр сүлжээчин хочит Орифлэйм овогтой Оюунгэрэл тодорч байна. Саяхны нэгэн телевизийн нэвтрүүлэгт хатагтай Оюунгэрэл 12 сарын 21-нд дэлхий сөнөх үйл явцыг амьсгаа дээгүүр тайлбарлаж, энэ сарын 7-нд болох лекцэд минь ирж "намайг дагасан хүн дэлхийн сүйрлээс амьд гарна" хэмээн Христ маягийн маркетинг хийж олны дургүйцлыг хүргэжээ.Тэрээр цааш ярихдаа “Дэлхий сөнөх нь тодорхой.

 

Харин дэлхийн сүйрлээс хэрхэн аврагдах тухай хүмүүст би зааж өгөх болно” гэжээ. Оюунгэрэл хатагтай бол жинхэнэ “бизнесвүмэн” гэдэг нь үүгээр дахин батлагдав. Эртний Маяачуудын зөгнөл, дээр нь фэйсбүүкээр тархсан “гурав хоног дэлхийд нар мандахгүй тул хоол унд, дулаан хувцсаа бэлтгээрэй” гэх шинэ цагийн хэт богино үлгэрт итгэгсдийн айдас дээр үр цацаж мөнгө ургуулах боломж байгааг хатагтай Оюунгэрэл гярхай олж харжээ. Гэвч хэдхэн жилийн өмнөх шиг содон, сонин бүхэнд итгэдэг байсан Монголчууд өнөөдөр жинхэнэ үнэнийг гар утсаараа ч олоод мэдчихдэг цаг үед байгаа болохоор “Дэлхийн сүйрэл ба аврагч хатагтай”-н үлгэрт үнэмшсэнгүй. Арга ч үгүй биз. Дэлхий сөнөх тухай хэн нь үл мэдэгдэх “фэйсбүүкчин”, дэлхийн аврагч “орифлэймчин” хоёр л шуугиулах гээд үзээд байгаагаас биш шинжлэх ухааны эрдэмтэн докторууд аль ч талаас нь авч үзээд ойрын хэдэн зуун жилдээ дэлхий ээж тэнхлэгээ эргэдгээрээ эргэх тул ард түмэн санаа амар байхыг сануулсаар байгаа. Сөнөхгүй дэлхийгээс ганцхан лекц уншаад л нутаг нэгтнүүдээ аврах гэж чармайж байгаа Оюунгэрэлээрээ ижий Монгол нь бахархаж байна. Капитализмын зарчмаар замнаж байгаа Монголын бизнесмэнүүд маш олон болтугай.

 

Ч.БУУ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Inventive Awning for RV Really informative article. Fantastic.
IP:46.161.41.7  2013-08-08 06:56:11
fiverrr23Jz Thanks a lot for the blog article.Much thanks again. Will read on... fiverrr23Jz
IP:89.28.45.51  2014-06-27 13:15:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.