Төмөр хатагтай Ангирмаа нөхөрт гарахгүй

2012/10/02
Share |
Хүмүүс: Б Ангирмаа | 
Төмөр хатагтай Ангирмаа нөхөрт гарахгүй

Рок, попын ертөнцийн төмөр хатагтай гэгддэг ая зохиогч Б.Ангирмаа өдгөө 40 нас хүрч буй. Өнөөдрийг хүртэл нөхөрт гараагүйг нь хүмүүс янз янзаар л ярьдаг. Өөрийн хувийн амьдралаа маш сайн нууцалж чаддаг тэрбээр олон ч хүнтэй холбож байсны нэг нь Смайл захирал асан Болдхуяг юм. Түүгээр ч барахгүй нэгэн улс төрчийн нууц амраг гэсэн цуурхал ч тарж байсан цаг саяхан. Яагаад өнөөдрийг хүртэл хүнтэй суухгүй байна аа? Таны тавьсан шаардлагыг хангах монгол эр хүн олдохгүй байна уу гэсэн сэтгүүлчийн асуултанд дуучин бүсгүй “Олдохгүй байна. Хүсэхгүй байна. Сэтгэл санаанд нийцэх хүн байдаг л байх. Би тэр хүнтэйгээ таарахгүй байна. Би зожиг энэ тэр биш шүү дээ. Их олон найз нөхөдтэй, нийтэч, эрэгтэйчүүдтэй сайхан найзлаад, үерхээд, явалддаг. Хайр бол аяндаа бий болдог, гүйгээд ирдэг зүйл. Хэрэглэх үедээ хэрэглээд, хугацаа нь дуусвал явуулчихдаг тийм л зүйл” хэмээн хариулжээ.Эндээс үзэхэд Ангирмаагийн хувьд айлын эхнэр болохоосоо илүү амраг байх нь тун сонирхолтой байдаг бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
059 ur undes chini tasraad bna sh dee...zuv songolt uu...
IP:103.14.38.130  2018-09-11 15:36:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.