Хүмүүс: н Шинэбаяр | |
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өнгөрсөн хавар МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед цагдаагийн ажилтнуудын өөдөөс салаавч гаргасныхаа төлөө буруутгаж Тагнуулын ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тагнуул болон АТГ-ын эх сурвалжийн мэдээлснээр салаавч гаргасны төлөө эрүүгийн хэрэг үүсгээгүй юм байна. Ц.Шинэбаяр АТГ-ын ажилтнуудад хүч хэрэглэсэн, заналхийлсэн асуудал гаргасан учраас ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Харин Тагнуулын ерөнхий газрынхан Ц.Шинэбаярыг шалгаж байгаад харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Д.Саруул