Жүжигчин А.Мөнгөнзул сүүлийн байранд орсондоо шүүгч нарыг буруутгав

2012/10/02
Share |
Хүмүүс:
Жүжигчин А.Мөнгөнзул сүүлийн байранд орсондоо шүүгч нарыг буруутгав

"TV5" телевизээс сар гаруй хугацаанд зохион байгуулсан “Ододтой бүжиглэе-II” шоу амжилттай болж, дүнгээ гаргасан билээ.  Тус шоу нэвтрүүлэгт дуучин Т.Нарантуяа, Ж.Солонго, “Synс” хамтлагийн дуучин Амараа, “Outlaw”-ын Чинзориг, “Extacy” хамтлагийн Э.Хонгорзул, “Доз” энтертайнмэнтийн жүжигчин А.Мөнгөнзул, “Мөрөөдлийн театр”-ын Батууш, буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул нар оролцсон. Шоуны ялагчаар буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул түрүүлж цомын эзэн болсон бол хоёрдугаар байрт Мөрөөдлийн театр"ын жүжигчин Батууш, DOZ интертаймэнтийн жүжигчин А.Мөнгөнзул гуравдугаар байрт шалгарсан юм. Харин жүжигчин А.Мөнгөнзул гуравдугаар байранд бичигдсэндээ ихээхэн сэтгэл дундуур байгаа бөгөөд шүүгч нарт буруугаа тохон яваа аж. Тэрбээр саяханы нэгэн ярилцлагандаа: “Тодорхой 2 шүүгчийн шүүлт дээр сэтгэл бага зэрэг дундуур байна.

 

Юм яримаар байв ч олон хүний хөдөлмөрийг хүндэтгэн үзэж хүндэтгэлтэй хандаж энэ бүхнийг залигаад өнгөрье дөө. Миний хувьд би хамгийн гүйцэтгэлтэй, хамгийн хүнд трукийг хийж, хамгийн сонирхолт үзүүлбэрийг үзүүлж байсан гэж хэлэхгүй.Тэртэй тэргүй хүмүүс үзсэн. Харин үзэгчдээс хамгийн их мессэж саналыг авсан байсан, тэгээд сүүлийн байранд орлоо. Үзэгчдээс санал авна гэдгийг мунхаг би ойлгохдоо давхар шүүгчдийг зөв шүүж байна уу гэдгийг шалгах шалгуур гэж ойлгож байгаа. Өөр зүйл яримааргүй байна” хэмээн ярьжээ. 

 

Д.Саруул

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.