Хүмүүс: Санжаасүрэн Оюун | Цахиа Элбэгдорж | |
УИХ, Засгийн газрын гишүүн, ардчиллын алтан хараацай С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш 14 жил өнгөрчээ. Түүний хөшөөнд журмын нөхөд, хүндэлж явдаг хүмүүс нь жилд хоёр удаа, төрсөн өдөр, амь үрэгдсэн өдрөөр нь хүндэтгэл үзүүлдэг. Өчигдөр С.Зориг агсны хорвоог орхисон гашуудалт өдөр байсан юм. Шинэ засаг гарах бүрт С.Зориг агсаны хэргийг илрүүлнэ гэж ярьдаг. Гэтэл одоог хүртэл зөвхөн түүний хөшөөнд цэцэг өргөсөөр ирлээ. Нэг хэсэг бүр хэргийг түтгэлзүүлнэ гэсэн яриа ч шуугиад намжсан. Харин С.Зориг агсны дүү С.Оюун ахынхаа хэргийг илрэнэ гэдэгт итгэлтэй хэвээр байгаа гэнэ. Учир нь өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч илүү анхаарал тавьж байгаа болохоор одоо энэ хэргийг мөрдөх ажил зогсохгүй. Ажлын хэсэг ч илрүүлтлээ л явах байх гэсэн байр суурьтай байгаа аж.